Хятадууд Гагаг буруутгажээ
2016-06-28

АНУ-ын поп дуучин Леди Гага энэ амралтын өдөр Буддын шашны тэргүүн XIV Далай ламтай Индиана мужид уулзсан билээ. Уг уулзалтын үеэр дуучин бүсгүй Түвдийн тусгаар тогтнолыг олон улс хүлээн зөвшөөрөхийн уриалж, өөрийн тэмцлээ олон нийтийн сүлжээгээр хийхээр мэдэгдсэн юм. Тэгвэл Гагагийн хятад фэнүүд дургүйцлээ илэрхийлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хятадын интернэт хэрэглэгчид “Гага чиний үйлдэл биднийг бухимдууллаа. Чи Хятад улсад ирсэн ч бид тоохгүй, тоглолтыг чинь үзэхгүй” хэмээн бичжээ. Мөн хятадууд “Олон нийтийн сүлжээ хэн нэгнийг хамгаалах, аль нэг бүс нутгийг улс хэмээн зарлах талбар биш” хэмээн Гагад сануулсан байна.

 

Гага Хятадад гурван удаа тоглолтоо хийж байсан юм. Тэрбээр гадны уран бүтээлчдээс Хятадад хамгийн алдартай нь билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв2
2016-06-29
Гаагаагийн эгч:
Миний дүү амьдралдаа ганц зөв зүйл хийжээ.
2016-06-28