Шерилд гэрлэх санал тавьжээ
2016-06-28

Британийн дуучин, “The X Factor” шоуны шүүгч Шерил хэдэн сарын өмнөөс өөрөөсөө 11 насаар дүү “One Direction” хамтлагын гишүүн Лиам Панетэй болзох болсон юм. Саяхан Шерилийн 33 насны төрсөн өдөр болсон бөгөөд тэрбээр төрсөн өдрөө Лондон хотноо сүр дуулиантай тэмдэглэжээ. Тэгвэл уг баярын үеэр Лиам найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. 

 

Лиам Шерилд алмаазан бөгж бэлэглэсэн гэнэ. Гэхдээ одоогоор уг бөгжний зураг ил болоогүй байгаа ч дуучин бүсгүй өчигдөр инстаграмдаа зургаа нийтлээд “Гайхалтай санал. Сэтгэл их догдолсон” гэж бичжээ.

 

Шерил 2014 оны тавдугаар сард гэрлэсэн бизнесмэн Жан Бернард Фернандес Версинигээс энэ оны нэгдүгээр сард салсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Shaaaaal tenegii, ene oduud sizotoi bolchiih yumaa...
2016-06-30