“Евро 2016” тэмцээнийг үзүүлж байсан клубыг дэлбэлжээ
2016-06-29

 

Малайзын нийслэл Куала Лампур хотноо байрлах шөнийн клубт дэлбэрэлт болж найман хүн шархтсан байна. Уг клубт “Евро 2016” хөлбөмбөгийн тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байжээ.  Нэг этгээд гар бөмбөг тэсэлсэн аж.

 

Цагдаагийнхан “Энэ хэрэг террорист халдлаг биш” гэж мэдэгджээ. “Гэмт этгээд террорист халдлага биш, аллага үйлдэхийг санаархсан” хэмээн нэрээ нууцалсан цагдаагийн албан хаагч хэлсэн байна.

 

Эмнэлэгт хүргэгдээд буй хүмүүсийн дунд БНХАУ-ын иргэн бий хэмээн Куала Лампур хотноо суугаа тус улсын элчин сайд “Синьхуа” агентлагт мэдэгджээ.

 

Куала Лампур хотноо гарсан хэрэгтэй адилхан хэрэг Селангор мужийн Пучонг хотноо гарсан юм. Мөн нэг этгээд хөлбөмбөгийн тоглолт үзүүлж байсан клубт гар бөмбөг тэсэлж, 10 гаруй хүнийг гэмтээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин