МУГЖ дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүн болох нь тодорхой болов. Тэрбээр УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт нэр дэвшиж, 11 мянга гаруй иргэний саналыг авснаар ялалт байгууллаа. Ингэснээр шинээр байгуулагдах парламент нэг бие даагч гишүүнтэй болох нь.
С.Жавхлан бие даан нэр дэвшсэн бөгөөд АН-ын Д.Арвин, МАН-ын П.Анужин, МАХН-ын Ц.Төмөрбаатар нартай өрсөлдсөн юм.
В.Бат