М.Анхцэцэг түүхэн амжилтын эзэн болов
2016-06-30

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн болсон.  Тус тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцож, огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарч байсан билээ.

 

Тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгасан байна.  Улмаар манай тамирчин М.Анхцэцэгийн байр урагшилж  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтан болжээ.

 

Тэрбээр ийнхүү дэлхийн аваргын медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, түүхэн амжилтын эзэн боллоо. Мөн тэрбээр “Рио-2016” олимпийн эрх аваад буй юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
manai mongolchuud ene hundiin urgultuur delhiid unendee hol yavahgui.Anhtsetseg emegtei hun baij demii yum hiih yumaa.iim huurhun huuhen baij.tsaashdaa hereggui.
2016-07-14
Зочин:
Дэлхийн аврага юмуу дэлхийн цомын тэмцээн юмуу ойлгомжтой бичээч хүүрээ!
2016-07-01
Зочин:
ДАШТ юм уу, Дэлхийн цом юм уу аль нь вэ ОЙЛГОМЖТОЙ БИЧЭЭЧ ЭРГҮҮ ХҮҮРЭЭ
2016-06-30
Зочин:
ПАШТ юм уу, Дэлхийн цом юм уу, ЭРГҮҮ ХҮҮР ЭЭ
2016-06-30
Зочин:
гайхалтай амжилт , бэлтгэлээ сайн хийж Риод амжилтаа батлаарай
2016-06-30