Мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ
2016-06-30

 

Машиндаа мансуурч байгаад баригдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт дэвсгэр Жуковын талбай дээр 22:00 цагийн үед  “BMB” автомашинтай хүн ууттай өвс татаж байсан байна.

 

Цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа шалгахад,  Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 26 настай эрэгтэй Э мансууруурлах өвс татаж байжээ. Түүний  шээсэнд  тестээр  сорил тавихад мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Одоо хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна.

 

Ж.Өөдлөн 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Hyatad shig huulia changatgah!!!
2016-07-01
Зочин:
gaduur mansuurch bga zaluuchuud zunduu geseen yalanguya reketeer bayajsan nohduudiin hvvd nar ih tatdag gsn shu
2016-06-30