Увсын 31 дүгээр тойрогт шилжиж ирсэн 2778 “царцаа” Увсчуудын сонголтыг уландаа гишгэв
2016-07-01

 

Улс орон даяар сонгуулийн нэгдсэн дүн гарсан хэдий  ч сонгуультай холбоотой гомдол, шүүх, цагдаагийн асуудал тасрахгүй үргэлжилсээр байгаа билээ. Тухайлбал Увс аймагт УИХ-ын сонгуулийн 31 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн 8358 хүний санал, Ардчилсан намаас нэр дэвшсэн О.Цогтгэрэл 7737 санал тус, тус авч О.Цогтгэрэл 621 саналын зөрүүгээр ялагдал хүлээсэн. Гэхдээ үүнийг Увсын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

 

 

Сонгууль эхлэхээс өмнө Ю.Цэдэнбалын талбай дээр Увс аймгийн залуус эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг санаж буй биз ээ. Учир юу гэвэл Увсчуудын өмнөөс төрд төлөөлөх хүнийг нь сонгохоор 3300 “царцаа”-г шилжүүлэн авчирсныг тэд эсэргүүцсэн юм. Үүнээс 31-р тойрогт гэхэд л 2778 “царцаа” шилжиж ирснийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан хэлсэн билээ. Увсын ард түмний сонгох эрхийг уландаа гишгиж, тойргоос тойрогт хүмүүс шилжүүлэх буюу “царцаа”-ны гэх хууль бус аргыг МАН-ынхан хэрэглэж байгааг Увсчууд эсэргүүцээд ч дийлсэнгүй. Шилжин ирсэн “царцаа”-нууд харанхуй шөнөөр бөөн, бөөнөөрөө автобуснаас бууж Улаангомд хөл тавьсан нь баримтаар нотлогдож буй юм.

 

Улаангом суманд л гэхэд 2345 сонгогч шилжин ирж саналаа өгсөн байгаа нь тус сумын нийт сонгогчдын 30 хувийг эзэлж байна. Энэ нь Увс аймгийн жирийн иргэд, сонгогчдын эрх ашгийг ноцтой зөрчиж буй бөгөөд нөгөө талаараа өрсөлдөгч нам, эвслийн нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэдгийг олон хүн хэлж байна. Хэрэв Увсчууд шударгаар өрсөлдөж “царцаа”-гүй сонгууль явуулсан бол 31 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Цогтгэрэл 1187 хүний саналаар ялах байлаа.

 

 

Тиймээс “царцаа”-ны асуудлаар нэр дэвшигч О.Цогтгэрэлийн хуулийн багийнхан Увс аймгийн Цагдаагийн газар болон Сонгуулийн Ерөнхий хороонд гомдол гарган шалгуулж байгаа аж.

 

 

-Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАМЫН ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДААГҮЙ АСУУДЛААР

БИЕ ДААСАН АМЛАЛТ ӨГСӨН ҮҮ-

 

 

 

Түүнчлэн МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.4 “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй, аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг Увс аймгийн Улаангом сумын эмнэлгийн ажилтнуудтай сонгуулийн сурталчилгаа хийх үеэр буюу 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн уулзалтад оролцохдоо зөрчжээ.

 

Тодруулбал “эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг 500 мянган төгрөгөөс 800 мянган төгрөг, нэг сая төгрөгийн цалинтай хүнийг нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай болгоно” хэмээн амлалт өгч, сурталчилгаа хийсэн байна. Энэ нь Б.Чойжилсүрэнгийн аудио бичлэгээр нотлогдож буй юм.

 

Уг асуудлаар мөн Увс аймгийн Ардчилсан намыхан аймгийн Цагдаагийн газарт хандаад байгаа аж.

 

 

 

-Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН БАС НЭГЭН ДУУЛИАН-

 

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд иргэдэд мөнгө тараасан гэх асуудал нэг хэсэгтээ дуулиан дэгдээсэн билээ. Увс аймгийн Тариалан сумын иргэн Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосорбарам, Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жавзан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат нар уг асуудлыг  баримтаар  илчилж, хуулийн дагуу урамшуулал авахыг шаардаад байсан. Тиймээс  Сонгуулийн Ерөнхий Хороо  тэдгээр нэр бүхий 13 иргэнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.29-д заасны дагуу тухайн сонгогчид тараасан мөнгөн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 13 сая төгрөгийг олгож, түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Б.Чойжилсүрэн сонгогдохын тулд мөнгө тараасан гэх мэдээллийг баталгаажуулж байв.

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2012 оны сонгуулиар хэвлэлээр “од” болсон шиг энэ жилийн сонгуулиар мөн л олны анхаарлын төвд байв. Энэ нь дээр дурдсан “царцаа”-ны асуудал байсан юм. Увс аймгийн сонгогчдын саналд нөлөөлж, тэдний өмнөөс төрийн түшээдийг нь сонгох сонгуулийг шийдсэн гэх “царцаа”-нууд нь Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн компаниудын ажилтнууд гэх яриа ч Увс нутагт гарсан байна лээ.

 

Түүнчлэн Б.Чойжилсүрэн гэх энэ эрхэмийг сонгуулийн үеийн паянгаар нь л Увсынхан танидаг болоод удаж буй гэх юм билээ. 2008 оны сонгуулиар ч 10 мянган төгрөг тараасан гэх асуудал дуулиан тариад өнгөрснийг Увсын ард түмэн одоо хэр мартаагүй. Сурсан занг сураар боож болохгүй гэдэг шиг энэ мэт аргаар сонгуулийн хууль зөрчсөн, шударга бус өрсөлдсөн гол дуулианы эзэн нь Б.Чойжилсүрэн байсаар ирсэн гэх. Энэ удаад ч эрхэм гишүүн “дархан” мэхээрээ өрсөлдөгчөө аргалсан бололтой.

 

эх сурвалж: medee.mn /Ж.МАРАЛ/

Shuud.mn
Сонин хачин
mart:
AN ene songuuliin khuuliig bichsen biz dee.Oorsodoo carcaagaar garna gej toocoj khucheer khuulia batalchikhaad manaikh cookhon carcaa yavuulsan ailiinkh olon baisan geed baigaa yum uu.
2016-07-03
zochin:
hetsvv yumaa dandaa nehel dagal
2016-07-02
Зочин:
МАНАН 2 лаа царцаа ажиллагаа явуулсан биз дээ МАХН гэж байхдаа анх сэдсэн АН сураад хийдэг болсон Хамгийн гол нь төрийн эрхийг сонгогчийн эрхтэй хамт хууль бусаар авч байгаа энэ үйлдлийг цагдаа тагнуул яагаад шалгахгүй байна Сонин байгаа биз эрх баригч сөрөг хүчин 2 хуйвалдаад дээгүүрээ аль хэдийн зохицсон байна
2016-07-02
Зочин:
Унасан бөхөд шалтаг мундахгүй АН ганц Увсад биш улс даяар ялагдчихаад ичиж үз. Сонгуулийн дүнтэй танилцаагүй юмуу АНдуураад байгаарай
2016-07-02
Kkkkkkkk:
Teso iluu zuusun bh shuu.
2016-07-02
В!:
Хуцалгүй зайл
2016-07-01
АРД:
АН ЫНХАНЫ ХИЙДЭГ АЖИЛ Ш ДЭЭ УВС ЧИНЬ УЛААН ТОЙРОГ ГЭГДДЭГ ТЭНД АН ЫНХАН Л ЦАРЦАА НҮҮЛГЭСЭН ЗИ ЯАЖ ШИВШИГЭЭ ТАРИВ УВСАД ОЧООД БУРУУГАА ОЙЛГО ТЭНЭГҮҮДЭЭ
2016-07-01