АН-ын удирдлагуудыг 24 цагийн дотор огцрохыг шаардлаа
2016-07-04

Гэрэл зургийг MPA.MN

 

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн, залуучуудын болон анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчдээс  мэдээлэл хийлээ. АН-ыг шинэчлэх түр хороо  байгуулагдсан байна.   Шинэчлэх түр хорооны гишүүн П.Галиндэв “АН-ыг шинэчлэх хөдөлгөөн 1.3 жилийн өмнө байгуулагдсан. Энэ намд шинэчлэл хэрэгтэйг удаа дараа хэлж байлаа. Өнөөдөр сонгуулийн дараа АН зайлшгүй шинэчлэх шаардлагатайг ард түмэн ч гэсэн хэлж өглөө. Одоо намыг шинэчлэх ажил илүү өргөн бүрэлдэхүүнтэй өрнөж байна” гэдгийг  онцоллоо.  АН-ыг шинэчлэх түр хорооныхон мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Монголын ард түмэн АН-д өмнөх сонгуулиар итгэл хүлээлгэж, олуулаа болох боломж өгсөн. АН олон сайн ажлыг санаачлан эхлүүлсэн. Улс орон даяар их бүтээн байгуулалтыг эхлүүллээ.  Харамсалтай нь нам дамнасан эдийн засгийн бүлэглэл доторх фракц хоорондын утга учиргүй зөрчилдөөн өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулж, 1996-2000 оны гашуун түүхээ давтлаа. Алсын хараагүй шийдвэр гаргаж, үнэт зүйл зарчмуудаа уландаа гишгэн, жирийн гишүүдийнхээ дуу хоолойг боож, ёс зүйн дүрэмгүй гишүүдийн түрэмгий бодлогыг дэвэргэн улс төрийн алдаатай бодлого явуулсан зэрэг нь энэ удаад АН-ыг УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялагдалд хөтөллөө.

 

Тиймээс АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс санаачлага гарган, намыг шинэчлэх түр хороо зохион байгуулан намын төв байран дээр байрлах болсныг үүгээр мэдэгдэж байна хэмээжээ.  Шинэчлэлийн түр хорооныхон АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга  нар гишүүд дэмжигчдээсээ өөрийн биеэр уучлал гуйж, өөрийн биеэр огцрох өргөдлөө 24 цагийн дотор гаргах, АН-ын Гүйцэтгэх зөвлөл ҮЗХ-г 48 цагийн дотор хуралдуулж, Намын их хурлыг наймдугаар сарын 15-ны дотор хуралдуулахыг зарлахыг шаардлаа. Цаашлаад АН-ын Шинчлэлийн түр хороонд намын Онц их хурлыг зарлан хуралдуулах, Их хурлаас ил тод нээлттэй зарчмаар шинэ удирдлагуудыг сонгох, АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-г 100 хувь өөрчилж, дунд шатны байгууллагуудын хурлаар шинэ гишүүдээ сонгох эрхийг өгөхийг шаардлаа.  

 

Дээрх мэдэгдлийг АН-ын удирдлагууддаа хүргүүлж байгаа юм байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Demjij bn ene man Gej yriad bga nuhduud ochood negdej chadahgui ambitsalj bhaar shudrga zaluusiig demjeech
2016-07-09
Зочин:
Бүгдээрээ МАН-д үйлчлэгчид дүрээрээ сууж байна даа
2016-07-05
unshigch:
ene ogtsor gej helj baigaa nusnuud bol bol MANiin daalgavar guitsetgej baigaa mongonii luivarchinguud bna ...tuunees bish unasan AN nam d namaa shinechleh hangalttai tsag hugatsaa bna yamar ih hurliin ajil baigaa bish end ajilgui hotiin heden gudam meterlesen bandi nar bna ..namiin udirdlaga medeej alban tushaalaa ogohoo helsen baigaa shuu dee ed bol AN nam mongol ulsiin tom nam gedegiig meddeggui shaldan bandi nar maniin holsnii turhiraltaar yavj bna huu ...nam medeej hural durem gishuudee shinechleh ajilaa hiij l taarna shuudee iim yum uzeegui olsgolon humuusiig tom alband tavihgui l dee alban tushaal avna geed denduu ert bayarlaad hoorchigson bna hoorhii doo zailuul yana daa ene zaluus .... MANiin buunii nohoi zaraaluud mini
2016-07-05
Зочин:
Солигдох нь ардчилал юм ардчилалыг өөрийнхөө өмч гэж ойлгосон эрхэмсэг дарангуйлагчид байр сууриа өгөхгүй гээд бөөн л юм болно дол
2016-07-04
Зочин:
Алсын хараагүй шийдвэр гаргаж, үнэт зүйл зарчмуудаа уландаа гишгэн, жирийн гишүүдийнхээ дуу хоолойг боож, ёс зүйн дүрэмгүй гишүүдийн түрэмгий бодлогыг дэвэргэн улс төрийн алдаатай бодлого явуулсан зэрэг нь энэ удаад АН-ыг УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялагдалд хөтөллөө.Энэ бол яах аргагүй үнэн үг .Наад хэд чинь шууд өөрсдөө үг дуугүй гараж явах ёстой .Үхэн хатан суудалтайгаа зууралдах л байх даа .Хараж л байхаас өөр яахав дээ .Ээдээ мөн ч жудаггүй нөхөддөө наад хэд чинь .Улс эх орныг 4 жил хэн удирдав .Ард түмэн л лав биш , эрх барисан аваргууд та нар шүү дээ .
2016-07-04
Зочин:
Бодлого мөрийн хөтөлбөр байна уу хүүхдүүдээ Шинэчлэл хийнэ гэдэгт итгэлтэй байна уу Улс төрийн нам болон төрийн албаны тухай ойлголт хэр вэ Үзэл баримтлал үнэт зүйл болсон Ардчилал гэж юу болохоо мэднэ биз дээ УИХ НИТХ ҮЗХ орох гэсэн ойворгон богино бодол гадна болон дотор хор найруулагчдын гар хөл болж байгаа бол эртхэн МАН руугаа яв хугацаа алдахын нэмэр
2016-07-04
irgen:
Ene yasan olon turiinii buusnuud ve, Tolgoid garah n ldee lalaruud chin.
2016-07-04
Бурхан:
Ээ бурхан минь энд чинь МАН-ийн сурталчилгаанд явж, мөнгө хармаалж байсан 2 нөхөр цохиж явна.
2016-07-04
Зочин:
angigui niigem baiguul gej oilgoloo
2016-07-04
Зочин:
Суудал зүүдэлсэн бүдүүн бүдүүн бацаанууд...
2016-07-04
Тэрвйшдагва:
Алтанхуяг ризда увс руу заила туслах хүүхэн авгаи чинй нуус амраг одоо Ардчилал гарч йрэхгүи та нар тэрв умаар мөнгө босгодог хулгаич нар та нараас үлдсэн шавхрууг Ардын намын хулгаич нар доолооно гэхдэ тэд зальтай тарвагаанууд ажил алван тушаалаар мөнгө босгоно 60 тэрвум зөвхөн УБ аас тэр үнэн естой үнэн цөөвөр чононууд буг чөтгөр цугалардаг саарал ордонд цугаларалаадаа
2016-07-04
Тэрвйшдагва:
Алтанхуяг ризда увс руу заила туслах хүүхэн авгаи чинй нуус амраг одоо Ардчилал гарч йрэхгүи та нар тэрв умаар мөнгө босгодог хулгаич нар та нараас үлдсэн шавхрууг Ардын намын хулгаич нар доолооно гэхдэ тэд зальтай тарвагаанууд ажил алван тушаалаар мөнгө босгоно 60 тэрвум зөвхөн УБ аас тэр үнэн естой үнэн цөөвөр чононууд буг чөтгөр цугалардаг саарал ордонд цугаларалаадаа
2016-07-04
Зочин:
Фракцууд болох МоАХ-оогоо бас өөрчлөөчээ. Даргаа дагаж намирсан хэдэн утсан хүүхэлдэйнүүд санал ч авч чадахгүй хусууллаа ш дээ
2016-07-04
Зочин:
Увс л бол хаана ч хамаагүй ажилд авч байсан ах дүүсэг Алтанхуяг Увсдаа очоод яав. Алтанхуягийн танил бол өөр намын хүн ч байсан юу байдгаараа дэмжиж байсан Ургамалцэцэг хэдэн хувийн санал авав. Тэр хүмүүс нь дэмжсэн болов уу. Өөрийн намын хүнээ нулимах юм бол өөрөө хэн ч биш гэдгээ одоо нэг ухаарсан болов уу. Та нар одоо их зан гаргах эрх мэдэлгүй, бас завтай болсон тул дарга байхдаа намынхаа гишүүдэд хэлсэн үг, хийсэн үйлдлээ нэг сайн санаарай.
2016-07-04
Зочин:
Урьд өмнө нь АН-ын гишүүд их харамсдаг байсан. Энэ удаад Ан-ын маань таарсан гишүүн болгон хохь нь даанч их зантай байсан юм гэж нэгэн дуугаар хэлэхийг бодоход тэд их гомдсон бололтой. Өөрийн намынхаа гишүүний хийж байсан ажлыг өөр намын хүнд булаагаад авч өгч байсан дарга нар шүү дээ. Ижлээ идвэл өөргийгөө идүүлдэг гэж яасан үнэн үг вэ. Зарим нь бүүр өөр намын хүнийг дуудаж ирээд өөрийн намын хүнээ дэргэд гутааж байвд даа. Тэр гутаалгасан хүний нэг би өөрөө байна
2016-07-04
АН-ын гишүүн:
Шинэчлэл хийх нь гарцаагүй гэхдээ Та нарын тавьж байгаа асуудал эрх мэдлийн санаархалаас хэтрэхгүй байна оо Нэг үгээр хэлвэл үзэл баримтал,чиг хандлагаа тодорхойлж байж хийх хэрэгтэй
2016-07-04
иргэн:
Шинэчлэгчдийн гадаад төрх нэг л хуучин, өөрсдөө шинэчлэгдмээр хүмүүс байна.
2016-07-04
bgaaa:
Za daa haanaas garaad irsen shinchlegchidev medehgui yum. Yur ni odoogiin udirdlaguud soligdono. Yavhaa ch medegdsen. Gehdee zugeer ni neg setegliin huurluur heden huniig soliod asuudal amarhan shiidegdehgui l boluu. Neleen tom uurchlult heregtei. Huralaa hiij sain yariltsaj yavah heregtei humuusiig yavuulah ni zuitei. Bangiig ni uguud yavuulah ni zuiteidee.
2016-07-04
MGL:
zuv saihan shinechleerei. Unasan, devshsen udurdlaga gishuudteigee iluu oir ajillahaas ehluushtei. Undur tuvshnii udirdlaga ni heldgee heleed hiidgee hiigeed negent ehelsen. Nam damnasan bulegleliin shinechleliin huvid nam es damjij dalaitstai es ajillah avaas demii taldaa unguruh ni ilt. Evee hichee, hel amaa ol, suriig buu badruul. hun heleeree, mal huluuruu. Durdsan onts hurluud yamar shiidveriig ali sudalgaand undeslen hen heregjuulj hariutslaga huleeh ezenteigeer tuluvluud zarlaval buur dogi. es tegvel, bahi baidgaaraa.. shinechlellin uur neg salaa ni erh barigchdiig unen zuv, barimt tushij, hayah!
2016-07-04