АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийнэ
2016-07-05

09:30 цагт АН-ын дарга З.Энхболд Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. 


10.00 цагт:  Цэргийн госпитал буюу Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг шинэ цогцолборын нээлт болно.


11.00 цагт: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийнэ. Батлан Хамгаалахын яаманд болно.


11:00-17:00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй Эмэгтэйчүүдийн Эрхийн Үндэсний төв хамтран "Гэрлээс гэрэлд" бага хурлыг ХАХНХЯ-ны 10-р давхарын хурлын танхимд зохион байгуулна.


12.00 цагт: ШӨХТГ-ын хурлын зааланд сүүлийн үед хийсэн хяналт шалгалтуудтай холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ.


14:00 цагт Гадаад хэргийн яамны "Мэдээллийн цаг" хурал болно. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хуралд оролцож цаг үеийн чухал асуудлуудаар мэдээлэл өгнө.

Shuud.mn
Сонин хачин