Ю.Цэдэнбалыг хэн сайн мэдэх вэ
2016-07-05

 

Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний 100 жилийн ойд зориулан Ю.Цэдэнбалын Академиас "Ю.Цэдэнбал-Монгол орон" шүлэг яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарлажээ.

 

ТӨРӨЛ:

 

- Яруу найргын уралдаан

- Уран бичлэгийн уралдаан

 

НААДМЫН ЕРӨНХИЙ БОЛЗОЛ:

 

- Уран үгийн гайхамшигийг мэдрэн түмэнд түгээгч уран бүтээлч, яруу найрагчдын өмнө нээлттэй

- Наадамд оролцох бүтээлүүдээ (шүлэг, яруу найраг, уран бичлэг) 2016/07/08- 07/30 хооронд Ю.Цэдэнбалын академийн төв байранд биечлэн авчирч өгнө.

 

- Бүтээлүүдийг эхний шатанд ажлын хэсэг шалгаруулж  хоёрдугаар шатанд 15 шилдэг уран бичлэг мөн 15 шүлэг, яруу найраг сонгон оролцууна. Хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдээс сонгон шилдэгүүдийг 2016 оны 08 сарын 10 ны дотор шалгаруулна.

 

Тавигдах шаардлага:

 

- Уран бичлэг нь Arial фонд, мөр хоорондын зай 1.5, үсгийн 11 хэмжээгээр бичигдсэн   байна;

- Уран бичлэг хуудас хязгаарлахгүй

- Шүлэг яруу найргын уралдаанд оролцогч нь гурав  хүртлэх бүтээлээр оролцоно;

- Уран бичлэгийн уралдаанд Ю.Цэдэнбал агсаны тухай шүлэг, яруу найраг зохиож бичнэ.

 

ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

 

- Ю.Цэдэнбал агсны хийж бүтээж байсан он жил, цаг хугацааны тухай

 

ШАГНАЛЫН САН:

 

Яруу найргын уралдаан:

 

1-р байр Өргөмжлөл, 300,000₮, дурсгалын зүйлс

2-р байр Өргөмжлөл, 200,000₮, дурсгалын зүйлс

3-р байх Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

Тусгай шагнал; Өргөмжлөл, 50,000₮, дурсгалын зүйлс

 

Уран бичлэгийн уралдаан:

 

1-р байр Өргөмжлөл  200,000₮, Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал

2-р байр Өргөмжлөл  150,000₮, дурсгалын зүйлс

3-р байх Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс.

Шилдэг оролцогчийг есдүгээр сарын 17 -ны өдөр  болох хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олон нийтэд танилцулж, шагнал гардуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХҮҮГИЙНХ НЬ УНАЖ БАЙСАН АУДИГ ОДОО БОЛТОЛ НЭГ ЗАЛУУ УЛААНБААТАРТ УНАЖ ЯВАА ХАРАГДАХ ЮМ
2016-07-06
Балт:
МОНГОЛД..ЧАМ ШИГ МУУ ДЭЭРЭЭ ШҮДТЭЙ ҮХЭР энэ аугаа хүнииг үнэлж дүгнэдэг нь биш ..амаа хамхаал хэвтэж бай
2016-07-05
Монгол:
Цэдэнбал мал хурааж авсныхаа шанд хөдөлмөрийн баатар өөрийгээ сболгосон. Тэр дайны үед хангамжийн хэлтэст ажиллаж баатар цолыг өөртөө өгсөн. ийм шалгуураар баатар болдог юм бол 10000 хүн баатар болох тооцоог мэргэжилтнүүд хийсэн. Тэр нутгархах үзлээр, мөн Зөвлөлтийн мэргэжилтэн гэх Хохлууд буюу укриануудын тусламжтайгаар Монголын амбан захирагч хийж байв. Тэр насныхаа эцэст гомдлоо Монголдоо биш, ЗХУКН-д олон дахин бичиж байсан баримт байна. Түүнийг хэн сайн мэдэх вэ гэхээсээ алтан амиа тусгаарын төлөө зорижлсан Чайбалсанг хэн сайн мэдэх вэ гэвэл дээр байх шүү. Тэр тТувагийн Тогоогоос ялгаагүй амьтан байсан. Харин Чойбалсан Тувагийн Тогоог алдгадаж байсан юм шүү.
2016-07-05
Looxuuz:
Looxuuz sain medne
2016-07-05