Трампийг хөнөөхийг завдсан этгээдийн шүүх хурал эхлэв
2016-07-06

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвших тэрбумтан Дональд Трамп өнгөрсөн сарын 18-ны өдөр Лас Вегас хотноо дэмжигчидтэйгээ уулзаж байхад нэг этгээд түүнийг хөнөөхийг завдсан билээ. Майкл Стэнфорд гэх 20 настай залуу уулзалт болж байсан танхим руу нэвтэрч, хажуудаа зогсч байсан хамгаалалтын ажилтны бууг булаан авч, Трампийг буудахыг санаархсан юм. Түүнийг гал нээхээс өмнө хамгаалалтын ажилчид зогсоосон байна.

 

Невада мужийн шүүхийн танхимд уг хэргийн шүүх хурал зохион байгуулагдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Шүүхээс залууг “Олон нийтийн газар хүчирхийлэл үйлдэхийн завдсан”, “Хүний амь нас бүрэлгэхийг завдсан” гэх 10 гаруй хэрэгт буруутгаж, 15-20 жилийн ял оноохоор төлөвлөж байна. Стивен анхны мэдүүлгийнхээ үеэр “Өнгөрсөн оноос хойш Трампийг хөнөөхөөр төлөвлөж байсан” гэж мэдэгдсэн билээ.

 

Залуугийн ээж Линна Стэнфорд хэвлэлийнхэнд “Шүүхээс хүүд минь олон жил өгөх вий хэмээн эмээж байна. Хүү минь яагаад Трампийг үзэн ядах болсныг мэдэхгүй юм. Хүүгийнхээ үйлдлээс ичиж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин