Мэргэжлийн засгийн газар гэдэг нь ...
2016-07-06

Зам тээврийн сайдад инженер, Эрүүл мэнд спортын сайдад эмч, Байгаль орчинд биологч. Соёл урлагийн сайдад нэг дуучин гишүүнээ тавьчихья. Тухайлбал, бие даагаад бэлэн ороод ирснээр нь С.Жавхлан гишүүнээ залчихья.

 

Ингээд гүйцээ. Мэргэжлийн засгийн газар байгуулчихлаа. Шинэ засаг төр эмхлэгдэх хүлээлтэд мэргэжлийн гэдэг малгай өмсөөд шуугих боллоо. Үүнийг туйлшруулбал дээр өгүүлснээр их энгийн бас тун мугуйд байдалд хүргэнэ. Урьдын гашуун жишээ ч бий. Эрүүл мэндийн сайдаар нэгэн үе эмч байсан анагаахад ойр төгссөн гээд Л.Гүндалай гэдэг намд дагаар орсон гишүүнийг тавьж байлаа. Үнэн хэрэгтээ бол засаг унагаахад хуруу нэмж кноп дарсан гээд шагнасан хэрэг л дээ. Хожим дуулах нь ээ өнөөх нь ёстой мэргэжлийн самарч өгсөн байдаг. Мань эр сайдаар ажиллаж байхдаа MRI аппарат нийлүүлэх тендерт ойрын компаниа шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан шуугианыг дараа нь дэгдээж байв. Гадны тусламжаар авсан түргэний хэдэн машинаа буцаагаад эмнэлэг яамдад шахсан гэж хардагдсан. Улс төрийн золиосоор олноо ил болсон нь Л.Гүндалай болохоос далд байдлаар их самарсан мэргэжлийн угшилтай сайд зөндөө л байсаан.

 

Ер нь бол мэргэжлийн сайд гэдгийг дипломтой гэхээс илүүтэй салбараа сайн мэддэг гэдгээр нь авч үзэж ярьж тайлбарлаж болохоор. Гадныханд хэлэлгүй энүүхэндээ шивнэхэд мэргэжлийн сайдууд гэдэг босгыг бид давхар дээлнээс дан дээлд дамжих гэхдээ их ярих болсон.

 

Хоёр нам хамтарч төр барихад дан дээлтэй гараад даарсан ганцаардсан сайдууд олон байсан. Түрүүчийн засгийн үед Н.Удвал сайд мөн дан дээлтэй цоорч ЭМ-ийн сайд хийж дэд сайддаа хүртэл хамраа сөргүүлж их бухимддаг байсан.

 

Одоо бол өөр. Ялсан намын сүр хүч нь яах аргагүй өөрийн засгийг дангаар байгуулахад илэрдэг. МАН дангаараа засгаа мэдэж дураараа ч дургиж болно. Туйлбартай ч хийж бүтээж  ч болно. Мэргэжлийн гэх малгайн дор салбараа мэддэг төрийн сайд хийх ёс зүйтэй шударга тулхтай байх гэсэн гол шалгуур бүдгэрэх учиргүй. Энэ өдрүүдэд боловсон хүчний нөөц чадавхаараа АН-аа бүүрэлхдэг МАН-ынхан засгаа яаж бүрдүүлэхийг олон нийт сонжин харж байна.

 

Одоогоор яригдаж буй хувилбар нэгээр бол 11 яамтай байх бололтой. Сайдууд нь бараг тодорчээ. Ч.Сайханбилэгийн урилгаар хамтын засагт сайд байсан У.Хүрэлсүх, Н.Төмөрхүү нар нэхэн томилогдож юу хийх байснаа харуулах бололтой. Мөн ялсан намын сайдын шигшээд хуучны туршлагатай, ёс зүйтэй улстөрчдийн тоонд нэрлэгдэх Т.Ганди, Т.Очирхүү зэрэг эрхмүүдийг сайдад нэр дэвшүүлсэн байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад яригдаж буй Т.Ганди нь УИХ-д дөрвөн удаа, сонгогдож, сайдаар хоёр удаа томилогдож ажилласан туршлагатай улстөрч. Хаана ямар ч ажил хийгээд явах чадвартай нэгэн. Н.Төмөрхүү бол МАН-ын залуу үеийнхэнд өөрийн байр суурьтай. Барилгын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хамтарсан засгийн газарт сайд хийж гараагаа тавьсан.

 

Сайдын суудал бэлэг шагнал биш төрийн их үүрэг итгэл байх үндсэн зарчим энэ төрийн өнгөнд эргэн сэргэнэ гэж найдья. МАН-ын эмхлүүлэх шинэ засагт мэргэжлийн гэдэг шаардлагыг салбараа мэддэг ёс зүйтэй гэдэг хэмжүүр илүү өргөөд өгөөсэй гэж хэлэх байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Gandi said sain ajillana gdg t itgej bna mundag emegtei
2016-07-08
зочин:
нийгмийн хамгаалалын салбарт насаараа ажиллаж байна ганди сайд байхдаа юу ч хийж байгаагүй ялангуяа энэ салбарт ажиллаж байсан ажилтан албан хаагчид маг хэцшш байсан харин эрдэнэ гарч ирээд өөр болгосон шүү одоо ганди гарвал 4 жил тэгэсхийгээд л өнгөрнө
2016-07-07
gandi said:
gandi said bolson ni xamagui iluu iluu
2016-07-07
zochin:
gandig demjij bna mundag udirdagch emegtei
2016-07-07
zochin:
gandig demjij bna mundag udirdagch emegtei
2016-07-07
Зочин:
Гүндалай эрүүл мэндийн сайд хийх цөөн хугцаанд их шудраг зөвь ажилах эхлэл тавсан Эмлэгийн хүнд суртал хахууль их багсаж их дуулгавартай иргэдэд үүлчэлдэг болсон байсан Даанч эмлэгээр мөнгө угаадаг хулгайч нар сандарч Гүндалайг зайлуулах мөн болож хамтарч хэмлэж байж зайлуулсэн энэ бол хүн бүхэн мэдэг үнэн Гандий гэдэг авгай юуч хийж чадахгүй нам дагсан бөхөс шүү дээ Давхар дээл мөмрөлгүй намчаргахгүй удирдах ажилын чадвартай мэрэгжэлийн чадварлаг шудраг хүнээр сайд хийлгэх хэрэгтэй
2016-07-07
Зочин:
Gandi said boluul yag zuvduu hiih yumaa medne udirdah chadvartai emegtei
2016-07-07
zochin:
Гандиг дэмжиж байна122.201.25.46 Ганди бол туршлагатай, тулхтай улс төрч шүү.
2016-07-07
Demjigch:
Gandi saidiig demjij bna, harin Tumurhuu demii boluu daa
2016-07-07
Зочин:
Ганди Цолмон нар болно
2016-07-06
ODJARGAL:
MAN-IN URIDCHILSAN SANALUUDIIG HARAAD MEL GAIHLAA. CHOIJILSUREN SANGIIN SAIDAD GORILJ BNA CH GH SHIG. HEN NAMDAA IH MONGO HANDIVLANA,TER SAID BOLDOG BOLTSIIN BISHUU. ULSTORD TSEVER MEDLEG BOLOVSROL NULUULNU GJ YARIAD CH HEREG ALGA. IIM BHD ULS HOGJIHUU. TAG HAZGAI UVS UHER
2016-07-06
pkxny:
за даа дээр нэр дурьдсан хүмүүс дэмий л болов уу. Өөр сайхан хүмүүс алга уу
2016-07-06
Зочин:
Tsolmon eruul mendiin said boloh heregtei
2016-07-06
Nam bus jiriin irgen:
Said ni baina kkk. Gesen hugiin msg bichij baisan alia salbadai Tumurhuu onig onig ichig ichig. MAN iinhan songuulid sponsorloson hulgaichuuddaa hariu beleg barij baigaa tsarai.
2016-07-06
Гандиг дэмжиж байна:
Ганди бол туршлагатай, тулхтай улс төрч шүү.
2016-07-06
eruul mendiin saidad:
d.ochirbat baij bolh huvilbar shuu zasag darga gishuun hiij baisan
2016-07-06
Билэг:
Тэр нял нял гэсэн Очирхүүг болиочээ.Дурак
2016-07-06
Зочин:
Төмөрхүүд мөнгийг нь эргүүлээд өгчих өө.
2016-07-06
Зочин:
TUMURHUUGEES UUR BARILGA MEDDEG HUN ALGA UU ENE MAN D
2016-07-06
Зочин:
TER TUMURHUU BOL ESTOI DAMPUU GAR SHUU.BAS UYN GANDI VEEEE
2016-07-06
Зочин:
Төмөрхүүд мөнгийг нь эргүүлээд өгчих өө.
zochin:
Gandi odoo boliochee yasan alban tushaald durtai yum be MAN iim baidlaar tomilgoo hiij shinechlegdehgui yum bol daraagiin songuulid garna gej baihgui.Ard tumen ta nart mash ih itgel huleelgesen shu hariutslagatai baihig husie.
2016-07-06
Г.Батнасан:
Мэргэжлийн засгийн газар гэдэг нь өргөн утгаараа чадвартай, чадалтай мэргэжилийн боловсон хүчнийг бүх шатанд мэргэжлийнх нь ажлыг хийлгэ гэсэн үг биш үү? Өөрөөр хэлбэл намын батлах, намын угшилыг томилолтын болон тойрох хуудас болгодогоо хал гэсэн хэрэг байх.
2016-07-06
ЗОЧИН:
МАН-д ард түмэн итгэсэн одоо зүгээр л ажлаа хурдан хий мэргэжлийн энээ тэрээ том том ярьж байж буруудваа л гэж хэлье
2016-07-06