Мэргэшсэн нягтлан бодогчид тангараг өргөлөө
2016-07-06

2016 оны эхний хагаст Улаанбаатар хот болон орон нутагт явагдсан мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад 104 хүн тэнжцээ. Тэд өнөөдөр “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч” цол хүртэж мэргэжлийн ёс зүйгээ  дээдлэхээ батлан тангараглалаа. Өнөөдөр тангараг өргөсөн хүмүүстэй нийлээд улсын хэмжээнд 3940 мэргэшсэн нягтлан бодогчтой болжээ.

 

Мэргэшсэн нягтлан бодогчид нь мэргэжлийн заргийг бүрэн хангасан, ажлын дадлага туршлагыг эзэмшсэн, үндэсний  хэмжээний зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдлэг чадвартай байж, тасралтгүй боловсролын сургалтад байнга хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлж байх үүрэгтэй.

 

 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг анх авсан хүн 7 жилийн дараа хугацаагүй эрхтэй болдог байсныг  шинэчилсэн хуулиар анх мэргэшснээс 4 жилийн дараа авахаар тусгасан. Үүнтэй холбогдуулан  2009, 2010, 2011 оны нийт 418 мэргэшсэн нягтлан бодогч хугацаагүй эрх авч өнөөдөр гэрчилгээгээ гардлаа.

 

Мөн оны эхний хагаст 17 аудитор шинээр эрх авсан бөгөөд улсын хэмжээнд нийт 799 аудитор ажиллаж байна.

 

Ц.Тэнгисболд

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Meregjsen tsarailaad dansnii argaar...!?
2016-07-07
123:
Манайх л ингэж хавтгайруулж балайрдгаас мэргэшсэн гэдэг чинь ОУ-д хүндхэн даваа давж байж хүрдэг нэр хүндтэй, хүн болгоны аваад байдаг эрх биш.
2016-07-06
Hi:
Нэг л их тангараг өргөж бөхийж мөргөж андгайлсан гарууд. Цааш эргээд худлаа шаацгаана даа.
2016-07-06