Тарзан найз бүсгүйтэй болжээ
2016-07-07

“Тарзан” хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн “The Legend Of Tarzan” уран сайхны кино ганцхан долоо хоногийн дотор 50 сая ам.долларыг олж, дэлхийн 11 орны кино чартуудыг тэргүүлээд байна. Тэгвэл тус уран бүтээлийн гол дүр Тарзаны дүрийг бүтээсэн Британийн жүжигчин Александр Скарсгорд найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 39 настай жүжигчин Британийн загвар өмсөгч Алекса Чунг гэгчтэй үерхэх болжээ. Жүжигчин эр найз бүсгүйгээсээ долоон насаар ах аж.

 

Хос өчигдөр Лондонгийн нисэх буудлаар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд Италид амрахаар явж байгаа гэнэ.

 

Скарсгорд, Чунг нар өнгөрсөн хоёрдугаар сард Лондон хотноо зохион байгуулагдсан “Британийн зуны өдөр” гэх арга хэмжээний үеэр танилцсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин