Владимир Кличко хуримаа хийнэ
2016-07-08

Боксын хүнд жингийн аварга 40 настай Владимир Кличко 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Каяа Эвдокиа гэх охинтой болсон билээ. Тэрбээр 2009 оны есдүгээр сараас Америкийн жүжигчин Хайден Паньеттеритэй үерхэх болсон юм. Хос 2013 оны хоёрдугаар сард сүй тавьцгаажээ.

 

Жүжигчин бүсгүйдээ өчигдөр инстаграм хуудастаа гэр бүлтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Миний үзэсгэлэнтэй гэр бүл” гэж бичсэн байна.

 

Харин тамирчин эр твиттертээ “Энэ хоёр гоо үзэсгэлэнгээрээ намайг уяруулдаг. Төгс гэр бүл гэж байдаггүй. Гэхдээ би сайн хань бас сайн аав болохын тулд хичээж явна. Төгс болох гэж хүчлэхгүй. Зүгээр л халамжтай аав болохын төлөө хичээх болно” гэж жиргэжээ.

 

Хос ирэх оны эхээр хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин