Орланда Блум: Хуримаа хийх талаар бодож байгаа
2016-07-11

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум өчигдөр “NBS” телевизийн “Оддын үдэш” нэвтрүүлэгт зочноор уригдаж, ярилцлага өгчээ.

 

 

- Холливуудын одод буяны арга хэмжээнд их оролцох боллоо?

 

-Бусад нь ямар зорилготой гэдгийг би сайн мэдэхгүй. Миний чин сэтгэл бол бусдыг баярлуулах. Би хийж буй ажил, үйл хөдлөлөөрөө бусдыг баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг. 2012 онд НҮБ-ын элч болох санал ирсэн. Энэхүү саналыг талархан хүлээж авч, Филиппинд анхны айлчлалаа хийж билээ. Филиппинд цунами болж, олон хүн амиа алдаж бас сураггүй алга болсон. Байгалийн гамшгийн дараахан би тэнд очсон учир надад их хүндээр туссан гэхэд болно. Би эргэн тойрноо ажиглах үедээ тэднийг юу жаргалтай болгох вэ хэмээн бодсон. Зүгээр л тэдэнд чин сэтгэл болон халуун тэврэлт гэдгийг мэдсэн. Би бүхий л бололцоогоо ашиглаж, тэнд байгаа бүх хүмүүсийг баяртай болгохыг хүссэн.

 

-Жүжигчин Анжелина Жолигоос дутахааргүй дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулаг, Европын удирдлагуудад цочроо өгөх хэд хэдэн жиргээг твиттертээ нийтэлсэн санагдаж байна?

 

-Бүх хүнийг буруугаар ойлгох хэрэггүй гэдгийг ойлгуулахыг хүссэн. Сайхан зүйл мөрөөдөж ирсэн бүх хүнийг алуурчин мэтээр харах нь утгагүй асуудал. Би зөвхөн энэ бүхнийг ойлгуулахыг хүссэн.

 

-Таныг найруулагч болохыг хүсдэг тухай сонссон. Хэрвээ энэхүү мөрөөдөл тань биелвэл дээрх асуудлаар бүтээл гаргах уу?

 

-Надад авъяас дутагдаж байгаа. Найруулагч хүн сэргэг ухаантай, алсыг харах чадвартай бас агуу удирдагч байх ёстой. Надад энэ бүхэн дутагдаж байгаа. Би өөрийгөө найруулагч болох авъяасгүй гэдгээ мэдээд байгаа. Хэрвээ чи мартагдашгүй бүтээл хийхийг хүсвэл чадварлаг нэгэн байх ёстой.

 

 

-Таны хүндэлж явдаг найруулагч хэн бэ?

 

-Ээжийгээ. Миний ээж хамгийн агуу эмэгтэй.

 

-Орланда Блумын хамгийн сайн чаддаг зүйл?

 

-Жүжиглэлт.

 

-Та холливуудын хамгийн их эрэлттэй жүжигчин?

 

-Би хангалттай түвшинд хөдөлмөрлөсөн.

 

-Жүжигчид ихэнх цагаа зургийн талбайд өнгөрүүлдэг учир кино үзэх дургүй гэх яриа байдаг?

 

-Үгүй ээ би хувьдаа кинонд их дуртай. Шинээр гарч буй кинонуудыг үздэг. Цаг үеэ мэдрэхгүй явна гэдэг утгагүй асуудал. Чи нэгэнт энэ салбарын хүн бол бусдаасаа туршлага судалж, судалгаа явуулдаг байх учиртай. Ямар нэгэн үдэшлэг дээр очиход олон хүнтэй таарна. Ядахдаа та олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найруулагчдын бүтээлийг үзчихсэн, тэр киноны эзэнтэй ярилцах хэмжээний мэдлэгийг хуримтлуулсан байх ёстой. Ирээдүйд та хоёр хамтрагчид болох ч юм уу.

 

-“Би энэ кинонд л тоглохыг хүсч байсан юм. Даанч тэр тогложээ”  гэх бодол төрсөн уран бүтээлийн тухай?

 

 “Жеймс Бонд 007”.

 

-Ихэнх эрэгтэй жүжигчин тагнуулчийн дүрд тоглохыг хүсдэг бололтой?

 

-Бүгд гайхалтай харагдахыг хүсдэг. Би ч гэсэн.

 

 

-Сүүлийн үед интернэтээр таны тухай их ярих боллоо. Мэдээллээс хоцордоггүй залуу мэдээж өөрийнхөө мэдээллээс хоцроогүй лавтай?

 

-Сайн мэдэхгүй байна.

 

-Та хоёр гэнэт л дотно болчихсон. Үерхлээ ч бусдаас нуудаггүй?

 

-Бид олон жил найзууд явсан. Нэгнээ мэддэг болоод 10 гаруй жил болж байна. Анхнаасаа л эмэгтэй хүний хувиар надад таалагддаг байсан. Эмэгтэй хүнээс хайраа харамлах хэрэггүй.

 

-Таныг их романтик гэж боддог?

 

-Баярлалаа. Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд багагүй зүйлийг золиослох хэрэгтэй.

 

-Кейти Перри та хоёрын харилцаа сайн биз дээ?

 

-Маш сайн.

 

-Ихэнх алдартнууд шинэхэн харилцаагаа бусдаас нууцалдаг. Та хоёр болзож байгаа гэхээсээ бал сараа тэмдэглэж яваа харагддаг?

 

-Хайртай бүсгүйгийнхээ дэргэд байх жаргалтай байна. Хуримаа хийх талаар бодож байгаа.

 

-Энэ бүсгүйтэй холбоо тогтоохоосоо өмнө олон бүсгүйтэй нэр холбогдсон?

 

-Ганц бие байхдаа сайн зугаацах хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин