Б.Пунсалдулам Монгол Улсын мэргэн боллоо
2016-07-12

 

Үндэсний баяр наадмын сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Улсын мэргэн Д.Норжмаа, Спортын мастер Б.Пунсалдулам, Спортын мастер Ч.Гандаваа 37 оноогоор тэнцэж, нэгдүгээр байрын төлөө товх харвав. Товх харваанд Өвөрхангай аймгийн харьяат, спортын мастер Б.Пунсалдулам гурав онож, улсын мэргэний болзол хангалаа.

 

Сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд:

1.Улсын мэргэн Д.Норжмаа 34

2.Хошой мэргэн Д.Эрдэнэтуяа 33

3.Спортын мастер, Аймгийн мэргэн Б.Пунсалдулам 33

4.Спортын мастер, Аймгийн мэргэн Ч.Гандаваа 33

5.Спортын мастер, Аймгийн мэргэн М.Мөнх-Амгалан 33

6.Улсын мэргэн Г.Батзаяа 31

7.Спортын мастер, Аймгийн мэргэн С.Өлзийжаргал 31

8.Спортын мастер Ц.Булган 31 оноогоор шигшээ наймд шалгараад байсан юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин