Б.Пунсалдулам: Таван жил харваад улсын мэргэн боллоо
2016-07-12

 

Үндэсний баяр наадмын сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын шинэ мэргэн төрлөө. Улсын наадамд Өвөрхангай аймгийн харьяат, спортын мастер Б.Пунсалдулам түрүүлж, улсын мэргэн болов. Тэрбээр 33 оноотойгоор шигшээд шалгарч, Улсын мэргэн Д.Норжмаа, Спортын мастер Ч.Гандаваа нартай 37 оноогоор тэнцэж, нэгдүгээр байрын төлөө товх харвав. Товх харваанд гурав оносноор спортын мастер Б.Пунсалдулам тэргүүлж, улсын мэргэний болзлыг хангасан юм. Түүний сэтгэгдлийг сонслоо.

 

-Улсын мэргэн болсонд баяр хүргэе.

 

-Баярлалаа. Мэргэн болсондоо маш их баяртай байна. Хамгийн түрүүнд багшдаа баярлалаа гэж хэлье.

 

-Товх харвалаа. Хэр бэлтгэлтэй байсан вэ?

 

 Товх харваанд бэлтгэлтэй байсан. Хэрэв товх харвабал авна гэдэгтээ итгэлтэй байсан.

 

-Багшийгаа танилцуулаач?

 

-Миний анхны багш бол Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Уугантуяа гэж хүн бий. Дараа нь Хөвсгөл аймгийн уугуул Жалбаа багшдаа шавь орж, 10-аад жил сур харваж байна. Улсын дэвжээнд таван жил харваж байна.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин