Жазз хөгжмийн хэмнэлийг мэдрээрэй
2016-07-14

 

Үндэсний баяр наадамд зориулсан соёл урлагийн арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө.  Энэ үдэш 21.00 цагаас их хотын соёлын салшгүй хэсэг болсон жазз хөгжим, свинг хэмнэлийг мэдрүүлэх “Улаанбаатар свинг найт” арга хэмжээг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.  Тоглолтод Монгол Улсын жазз урлагийн шилдэгүүдээс гадна Япон, Турк, Орос, Герман зэрэг улс орнуудын уран бүтээлчид оролцож цоглог хөгжим, уян яруу аялгуугаар их хотын нэгэн үдшийг хамт өнгөрөөх болно.

Shuud.mn
Сонин хачин