Иргэдэд талархал илэрхийлэв
2016-07-18

 

АСЕМ-ийн 11 дэх дээд түвшний уулзалт энэ сарын 13-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус уулзалтын аюулгүй байдлыг хангаж ажилласан цагдаагийн бие бүрэлдэхүүний төлөөлөл мэдээлэл хийв. Тус хэвлэлийн хуралд ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох, тус албаны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвадорж, хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ц.Наранбаатар нарын хүмүүс оролцов.

 

ЦЕГ-ын бие бүрэлдэхүүн 2014 оны арванхоёрдугаар сараас эхлэн бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган, АСЕМ-ын хурлын аюулгүй байдлыг төлөвлөж ажиллажээ. Дээд түвшний уулзалтын аюулгүй байдлын хамгаалалтад нийт 5 мянга орчим цагдаагийн алба хаагчид ажилласан байна. Үүнд төв орон нутгаас 570 орчим алба хаагч, Хууль сахиулах их сургуулийн  500 сонсогч болон олон нийтийн цагдаа, иргэд сайн дурынхан хамгаалалтын үйл ажиллагаанд гар бие оролцжээ.

 

Энэ талаар ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох “АСЕМ-ийн 11 дэх дээд түвшний уулзалт болон түүний дагалдах 9 хурлын хамгаалалтын арга хэмжээг цагдаагийн байгууллага авч ажиллалаа. Хурлын үеэр ирсэн 5 улсын зочдын албан ёсны айлчлалын хамгаалалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан болно. Хамгаалалтын явцад ноцтой зөрчил гараагүй. Цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлж ажилласан Нийслэлийн иргэддээ баярласан талархсанаа илэрхийлье” хэмээв.

 

 

Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд энэ сарын 13-наас 18-ныг хүртэлх хугацаанд  нийт гэмт хэрэг, зөрчлийн талаар 7083 дуудлага мэдээлэл хүлээж авч шалгажээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 20 гэмт хэргийг илрүүлж, 3 гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоосон байна. Мөн  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 674 хүнийг саатуулж, 364 хүнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Согтуураар тээврийн хэрэгсэл жолоодсон 293 хүнийг саатуулж, нийт зөрчил гаргасан 7026 хүнийг захиргааны тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч ажилласан дүн мэдээг Цагдаагийн байгууллагаас танилцууллаа.

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Odoo joohon biee archilj sursan bizdee, odor bolgon l zever yavah heregtei shyy,,,hicheen zutgesen byh ard tymen, udirdlaga, zagdaa , zereg nartaa bayarlalaa...
2016-07-19
Zochin:
Mongolchuud, hotiin irged maani naadmaar bolon ASEM-iin uyer ikh hariutslagatai baitsgaasan, Hog hayahgui, saikhan huvtsaslasan, deg juramtai bailaa, bayar hurgey!
2016-07-18