Гүнжийн дүү сүй тавьжээ
2016-07-19

 

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий Кейт Миддлтоны дүү Пиппа Миддлтон сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Пиппа тэрбумтан Жамес Маттевс гэгчтэй сүй тавьжээ.

 

2012 онд ханхүү, гүнжийн хуримын үеэр хос танилцсан аж. Тэд өнгөрсөн оны тавдугаар сараас болзож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нэг бус удаа салсан байна.

 

Хосыг өмнө нь сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан уг мэдээллийг Пиппагийн ээж эрс үгүйсгэдэг байжээ. Тэднийг сүй тавьсан гэх мэдээллийг Пиппагийн дотны найз хэвлэлийнхэнд дамжуулсан аж. “Хуримын ёслол тун удахгүй болно” хэмээн Пиппагийн найз ярьжээ.

 

Пиппа өмнө нь ханхүү Харритэй нэр холбогдож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин