Реппер Gee хуримаа хийнэ
2016-07-19

 

“Монгол Реппер” дуугаар хип хоп сонирхогч залуусыг  байлдан дагуулж, олонд танигдсан реппер Gee буюу  Т.Мөнх-Эрдэнэ хуримаа хийхээр тов зарлажээ.

 

Түүний гэргийг Н.Минжирмаа гэдэг. Социологич мэргэжлээр сургууль төгссөн бөгөөд мэргэжлээрээ хувийн байгууллагад ажилладаг байна. Реппер Gee эхнэртэйгээ хэрхэн танилцсан түүхээ олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй,“Уулзах ёстой хүмүүс уулздаг л юм байна лээ. Жам жамаараа явж байгаад танилцсан” хэмээн хариулдаг. Тэд ирэх сард хуримаа хийхээр товлож ойр дотныхондоо хуримын урилгаа тарааж эхэлжээ.

 

Т.Мөнх-Эрдэнэ, Н.Минжирмаа нар М.Бургуужин гэдэг нэг охинтой.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Emch:
Ene nukhur khurimaa khiinuu bna uu khend khamaa bna aa shal balai yum sakhalaa av sakhaland mash ikh mikorov baidag yum avgai khuukhed uvchin tusana shuu
2016-07-19
Зочин:
..!..
2016-07-19