Америкчууд 100 энгийн иргэнийг хөнөөжээ
2016-07-20

Сирид улсад агаараас цохилт өгч буй АНУ-ын цэргүүд ганцхан сарын дотор 100 гаруй энгийн иргэний аминд хүрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Сирийн Хүний эрхийн байгууллага “Америкчууд сарын хугацаанд Сирид 20 гаруй удаа агаараас цохилт өгсөн. Агаарын ажиллагааны үеэр Сирийн 141 иргэн амиа алдсан. 24 хүүхэд амиа алдсан” гэж мэдээлжээ.

 

Амиа алдагсдын ихэнх нь Манбиж хотын иргэд гэнэ. Тус хотын ихэнх хэсгийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид эзэлсэн билээ. Сирийн Засгийн газрын цэргүүд хотыг чөлөөлөхөөр тэмцэж байна. Уг цэргийн ажиллагаанд америкчууд дэмжлэг үзүүлэх зорилгоор агаараас цохилт өгч буй юм. Америкчууд өнгөрсөн пүрэв гаригт Манбиж хотноо цохилт өгөх үеэр 56 хүн амиа алджээ. Амиа алдагсдын 11 нь хүүхэд гэнэ. Мөн хоёр жирэмсэн эх амиа алджээ.

 

АНУ-ын Сирийн Манбиж хотноо цэргийн ажиллагаа явуулах төвийн төлөөлөгч Крис Гавер “Цэргийн ажиллагааны үеэр 100 гаруй хүн амиа алдсан гэх мэдээллийг бид хүлээн авсан. Эдгээр иргэд бидний явуулсан цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан гэх баталгаа хараахан олдоогүй байна” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Дайчин:
Муусайн амеркууд дандаа нэг улс орныг үймүүлж яавах юмаа новшийн амьтад
2016-07-20