Танк руу гар бөмбөг шиджээ
2016-07-21

Сирийн армийн танкийг босогчид дэлбэлсэн хэрэг Ракка хотноо гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бааз руугаа явж байсан танк руу нэг этгээд гар бөмбөг шидэж, хэргийн газраас зугтаасан аж.

 

Хэргийн газраас холгүй хэсэг иргэд “Бурхан үнэхээр агуу юм. Аллах Акбар” хэмээн хашгирчээ. Армийнхан эдгээр иргэдийг түр саатуулсан бөгөөд гэмт хэрэгтэнг эрэн сурвалжиж байна.

 

Танк руу гар бөмбөг шидэх үед танк дотор байсан цэрэг амжилттай гарч чадсан байна. Сирийн Батлан хамгаалах яам “Уг хэрэгтэй хэт даврагчид холбоотой эсэхийг тогтоож байна. Энэ хэргийн цаана сөрөг хүчний дэмжигчид бий гэх хэд хэдэн баримтыг олсон” гэж мэдэгджээ.

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын гол дайсан гэгдэх сөрөг хүчний дэмжигчид саяхан “Ассадын цэргүүд үхэх ёстой” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин