Трампийг эсэргүүцэгчдийг баривчилжээ
2016-07-21

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас тэрбумтан Дональд Трамп өрсөлдөхөөр болж, өчигдөр сонгуульд өрсөлдөх үнэмлэхээ гардан авсан билээ. Иргэд Кливлэнд хотноо сөрөг хүчний их хурал зохион байгуулагдаж байсан байрны гадна эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Трампийг үзэн ядагчид” гэх бүлгэм АНУ-ын төрийн далбаа, Трампийн зургийг шатааж, цагдаа нартай мөргөлджээ. Жагсаал зохион байгуулагч Жулия Робби “Трамп Ерөнхийлөгч болбол АНУ-д өдөр бүр халдлага, үймээн болно” гэж ярьсан байна.

 

Цагдаагийнхан уг жагсаалыг тараахын тулд даралттай ус, нулимс асгаруулагч болон цахилгаан бороохой ашигласан нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн аж. Мөн цагдаагийнхан жагсаал зохион байгуулсан гэх 17 хүнийг баривчилжээ.

 

Трампийн гол өрсөлдөгч Хилари Клинтон твиттер хуудастаа “Трамп үймээн самууны эхлэл” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин