Мирандад гэрлэх санал тавьжээ
2016-07-21

Австралийн супермодель Миранда Керр өнгөрсөн оны зургаадугаар сараас “Snapchat” үйлчилгээг үүсгэн байгуулагч 26 настай Эвана Спигел гэх залуутай болзох болсон билээ. Миранда найз залуугаасаа найман насаар эгч юм. Тэгвэл хос хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Спигел “Snapchat”-ийн тусламжтай гэрлэх санал тавьжээ. Тэрбээр “Надтай гэрлээч” хэмээн бичиж, инстаграм хуудастаа байршуулсан байна. Харин Миранда инстаграм хуудастаа “Би зөвшөөрч байна” хэмээн хариу жиргэжээ.

 

Өнгөрсөн амралтын өдөр Спигел, Мирандад гэрлэх санал тавьсан гэнэ. Спигелийн нийт хөрөнгө 2.1 тэрбум бөгөөд Форбес сэтгүүл түүнийг хамгийн залуу 10 тэрбумтны нэгээр тодруулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин