Н.Золжаргал ажлаа хүлээлгэж өглөө
2016-07-21

 

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайхан томилогдлоо

 

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Найдансүрэнгийн Золжаргалыг хүсэлтийн нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, Надмидын Баяртсайханыг Төв банк (Монголбанк)-ны Ерөнхийлөгчөөр томиллоо. Тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм.


Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь 1982 онд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1992 он Москва хотын Төрийн Удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.


Тэрээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2014 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ. Дэлгэрэнгүй

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Хулгайч нохой шиг хүнээс ажил авлаа даа Төрийн ажлыг хийж байсан бол тайлангаа тавиад зоригтой үгээ хэлээд өгч сур . Чамайг ийм зан гаргахаар ард иргэд сэжиглэнэ хардана Шинэ удирдлага сайн шудрага чадвартай хүн хамт олон нь дэмжиж ажиллаарай
2016-07-21