Катар улстай хамтран хээрийн сургуулилт хийнэ
2016-07-21

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдэмгий шийдвэр-2016” хоёр талын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалтыг зохион байгуулна. Энэ талаар ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, Катар Улсын бригадын генерал Мохд Хассантай уулзаж, товыг гаргав. 

 

 

“Шийдэмгий шийдвэр-2016” хоёр талын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг ирэх 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж байна. Уг сургалтад Монголын Улсын Зэвсэгт хүчнээс 200, Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид оролцох юм. 

Shuud.mn
Сонин хачин