Лохан хуримаа хийнэ
2016-07-21

Жүжигчин Лэндсей Лохан энэ онд багтаж хуримаа хийхээр төлөвлөж буй тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сараас Оросын бизнесмэн Игорь Тарабасов гэгчтэй болзох болсон юм. Хос Нью Йорк хотноо амьдардаг билээ. Игорь саяхан Лоханд гэрлэх санал тавьжээ.

 

Лохан өчигдөр инстаграмдаа “Амьдралаа шинээр эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ ондоо заавал багтаан хийх болно. Би өөрчлөгдөхийг хүснэ. Мөн амьдралаа өөрчлөхийг хүснэ” гэж бичжээ.

 

Америкийн шар хэвлэлүүд инстаграмд нийтлэгдсэн дээрх өгүүлбэрийг хуримынхаа талаар өгүүлсэн хэмээн мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин