Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболдыг дэмжив
2016-07-21

Гэрэлзургийг MPA.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг даргаараа сонгохыг дэмжлээ. Хуралдаанд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонгохоор МАН-ын бүлгийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Н.Энхболд 2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон, туршлагатай парламентч” хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төрийн байгуулалтын байнгын хороо бол УИХ-аар хэлэлцэх гол гол хуулийн төсөл, томилгоог бэлтгэн хэлэлцдэг. Эрх баригчид манай намын алдааг давтаж болохгүй. Байнгын хорооны даргаар Н.Энхболдыг дэмжиж байна. Шударга ажиллаарай” хэмээлээ.

 Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 91.3 хувийн саналаар Н.Энхболдыг даргаараа сонгохыг дэмжив.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.