С.Бямбацогтыг Хуульзүй, дотоод хэргийн сайдаар томилов
2016-07-23

Гэрэл зургийг MPA.mn УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульзүй, дотоод хэргийн  сайдаар С.Бямбацогтыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуульзүйн сайдад нэр дэвшигчид хандан гишүүнд үг хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн  О.Баасанхүү:

 

-Хуулийн байгууллагыг улстөржүүлдгийг болих хэрэгтэй.  АТГ-ыг татан буулга. Эр зоригтой ажиллаарай. Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн, алга болгосон асуудал байвал шударгаар шийдэх хэрэгтэй. Жагсаал цуглаан чөлөөтэй хийх боломж олгоорой.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Гадаад орнуудад  сайд нарын түвшингийн асуудлаар 3 зүйлийг ярьдаг юм билээ. Хатуужиж, тохи суугаад мэдлэг боловсролтой хүмүүс Засгийн газарт шууд ажилладаг. С.Бямбацогт Хуульзүйн байнгын хороонд олон жил ажилласан. Хуулийн салбарт ажилласан, олон хуулиудын гэдэс, дотрыг  мэдэх хүн.  Хуулийг хэрэгжүүлдэг 4 жил байх ёстой шүү. Энэ хүнд ачааг итгэл даагаад авч явж чадах хүн бол С.Бямбацогт мөн.

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

 

-Бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Энэ хямрал бизнесүүд муу  ажилласандаа биш хууль эрх зүйн орчин бүрдээгүйд байгаа юм. Эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөхгүйгээр сайжирна гэж байхгүй.

 

Гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулав.  Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогтыг томилов.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
иргэн:
гууль болсон хуулийг лууль болгож чадах Маапаан сайд бантан хутгах ажилдаа эртхэн орж олигтойхон хутгах хэрэгтэй
2016-07-25
Зочин:
Залуухан, туршлагатай, улс төрийн талаар мэдлэгтэй, 2 ч удаа УИХ-д сонгогдсон гэхээр байж болох аятайхан л сонголт болж. Ажлын амжилт хүсье даа
2016-07-23
Зочин:
Залуухан, туршлагатай, улс төрийн талаар мэдлэгтэй, 2 ч удаа УИХ-д сонгогдсон гэхээр байж болох аятайхан л сонголт болж. Ажлын амжилт хүсье даа
2016-07-23
Зочин:
С.Бямбацогт миний мэдхээр улс төрд олон жил чанагдаж байгаа залуу даа. Улс төрд гол зүйл бол ажлын дадал туршлага. Түүнд туршлага байна уу байна. Боловсролтой юу боловсролтой. Бүр гадаадад магистр хамгаалсан. Олон жил улс төрд байсан хүн сайд бол хийчих байхаа.
2016-07-23
Зочин:
Zaluu hvmvvs ajillasan n yalt ch vgvi deeree. Tegeed ch ene hvn chn turshlagatai ene alban tushaaliig awaad ywj chadhaar hvn shd. Amjilt hvsye
2016-07-23
Зочин:
Byambatsogt olon jil uls turd zutgesnii huwid said boloh n zuw zuw.
2016-07-23
Зочин:
Olon olon mundag bolwsrol, turshlagatai zaluu hvmvvseer MAH bagaa bvrdvvljee. Odoo l tur zasag maani tsegtsreh n dee.
2016-07-23
Зочин:
За амжилт хүсье. Иймэрхүү мундаг залуучууд улс эх оронд маань хэрэгтэй байсан юм. Төрийн ажил одоо л нэг цэгцэндээ орох нь дээ.
2016-07-23
Зочин:
Бямбацогт гадаадад магистр хамгаалсан, МУИС-ийг эрх зүйчээр төгссөн. УИХ-д олон жил ажилласан туршлагатай гэхээр Хууль зүйн сайдын суудлыг өлхөн аваад явчихаж дөнгөнө.
2016-07-23
Зочин:
Өдөр нь болохоор хүний нүүр эгц харж чадахгүй шөнө дөлөөр сайдуудаа томилоод МАН -ыхан баллаж өгч байна даа. Энэ сайны ёр бишээ.
2016-07-23