Марио Гомез хуримаа хийлээ
2016-07-24

 

Германы хөлбөмбөгийн од Марио Гомез өчигдөр хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хуримаа Германы Мюнхен хотноо хийсэн байна. Тамирчин эр 2013 оноос модель Карина Ванзунг гэгчтэй болзох болсон юм.

 

Хос өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьцгаасан тухайгаа мэдэгдсэн билээ. Бал сараа хос Турк улсад хийх гэнэ.

 

Марио инстаграм хуудастаа "Гайхалтай бэлэг явуулсан бурхандаа баярлалаа. Таны бэлгийг үргэлж жаргалтай байлгах болно. Амлаж байна” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин