Олон улсын уртын дуучид чуулна
2016-07-25

Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 85  ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг зарлажээ.


 


Монгол Улсын Соёл урлагийн их сургууль Норовбанзад сан болон Монголын уртын дууны холбоотой хамтран уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг ирэх есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  зохион байгуулах гэж байна. Тэмцээнд 45 нас хүртэлх мэргэжлийн дуучид болон ардын авьяастан, оюутнууд оролцох боломжтой аж.

 

Энэхүү Олон улсын анхдугаар уралдааны бүртгэл ирэх наймдугаар сарын 5-наас эхлэнэ. Оролцох хүсэлтэй авьяастнууд сарын хугацаанд Соёл урлагийн их сургуулийн байранд бүртгүүлсэн байх шаардлагатай юм байна.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин