ФОТО: Улаанбаатарыг бүрхсэн УТАА
2016-07-25

Гэрэл зургийг MPA.MN

 

Сибирьт 9500 га талбайг хамарсан 72 ойн түймрийн голомт шатаж байна гэж Оросын Онцгой байдлын яамны Сибирийн бүсийн төвөөс мэдээллээ. Өнгөрөгч баасан гаригаас эхэлсэн ойн хээрийн түймэр амралтын өдрүүдэд 1000 га талбайгаар нэмэгдэж, Красноярскын хязгаарт нөхцөл байдал хамгийн хүнд байна.

 

Харин энэ түймрийн утаа Улаанбаатарыг бүрхээд байна. Салхины урсгал баруун хойноосоо чиглэлтэй болсноос үүдэж, хойд хөршид гарсан ой хээрийн түймрийн утаа Улаанбаатар төдийгүй манай орны төв болон баруун хойд хэсгээр бүрхээд буй юм.

 

Цаг уурын байгууллагын мэргэжилтний мэдээлж буйгаар энэ утаа лхагва гаригаас эхлэн арилах аж. Учир нь агаарын өндрийн урсгал өмнөөс чиглэлтэй болох учраас утаа арилах төлөв ажиглагдаж буй юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэтхэг улс шиг хойд хилээрээ асар өндөр хаалт хийе ээ юугаар гэж тэнэгээ уулаа ухахгүй юулсын шороог нь овоо тэртээ тэргүй та нар чадах юм чинь
2016-07-26
Зочин:
МУУ
2016-07-25