Роб Кардашиан сүйт бүсгүйгээсээ салжээ
2016-07-26

Реалити шоуны од Ким Кардашианы эрэгтэй дүү Роб Кардашиан таван сартай жирэмсэн сүйт бүсгүйгээсээ салжээ. Роб энэ оны эхээр модель Блак Чинатай болзох болсон юм. Тэд өнгөрсөн сард сүй тавьцгааж, ирэх арванхоёрдугаар сард хуримаа хийхээр төлөвлөж байжээ. Хосын салсан шалтгаан нууц бөгөөд Робын Лос Анжелес дахь гэрээс өчигдөр Чина нүүсэн болохыг гэрчүүд баталсан байна.

 

Хос энэ сарын 24-нд салсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Энэ өдөр хос инстаграм, фэйсбүүкээс нэг нэгнээ дагахаа больжээ.

 

Робын бага дүү Кулиа Женнер нь Чинагийн экс нөхөр реппер Тугатай сүй тавьсан билээ.  Туга, Чина нар Кайро гэх хүүтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин