Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ҮХЦ-д шалгуулна
2016-07-26

 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д шалгуулахаар хандсан байна. Энэ талаараа эрхзүйч А.Гантамир“Аймгуудын засаг нарыг сонгох үйл ажиллагаа хууль зөрчиж байна. Тухайлбал, Сүхбаатар аймаг 33 төлөөлөгчийн суудалтай. Үүний 16 нь МАН, 16 суудлыг АН авсан. Үлдсэн нэг суудал нь дахин сонгууль явагдахаар болсон байгаа.
 
Аль нэг нам нь олонх  болж чадаагүй. Гэтэл хууль зөрчиж МАН-ын 16 төлөөлөгч маргаантай байгаа төлөөлөгчөө хуралдаанд оруулж ирэн, засаг даргаа томилсон. Хоёр шатны шүүхээс хууль зөрчсөн нь тогтоогдож, нэрсийн жагсаалтаас хасагдсан,  санал өгөх эрхгүй Д.Болдбаатар төлөөлөгч энэ хуралд санал өгч хууль зөрчсөн.Мөн тухайн өдрийн хурлын шийдвэр ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байтал ерөнхий сайд руу илгээсэн. Ингэснээр З.Энхтөр гэдэг хүн Сүхбаатар аймгийн засаг даргаар томилогдлоо.
 
Ерөнхий сайд энэ асуудалд маш хариуцлагагүй хандаж, тамга тэмдэггүй хурлын шийдвэрийг хүлээн авлаа. Энэ сарын 21-ний өдөр М.Батсуурийг албан тушаалаас нь чөлөөлж, З.Энхтөрийг томилсон захирамж гаргасан.Засаг  дарга төрийн албанд гурван жил ажилласан, мэргэшлийн хүн байх ёстой. Гэтэл З.Энхтөр төрийн албанд нэг ч жил ажиллаагүй. Энэ бүхнийг ерөнхий сайд үл харгалзан шийдвэрээ гаргасан. Үүгээр ерөнхий сайд Үндсэн хуулийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна”гэлээ. 
 
Сүхбаатар аймгийн ИТХ-ын хуралдаанд зөвхөн МАН-ын саналын эрхтэй 16 хүн нь оролцсон, ирцийн бүрдүүлэлт хуулиндаа хүрээгүй гэнэ. Түүнчлэн “МАН-ынхан тамга нь байсаар байтал "Тамга тэмдэг алга болсон тул хийлгэнэ" гэж Ч.Улаан гишүүнээр дамжуулан хүсэлт гаргаж, тамгаа хийлгэсэн. Гэтэл хуучин тамга нь хэвээрээ байж байгаа. Энэ мэтээр хууль зөрчиж байгаа нь буруу. Өчигдөр  З.Энхтөр ажлаа хүлээн авсан. Үүнээс хойших шийдвэрүүд бүгд хууль зөрчсөн болж таарна” гэдгийг тэрбээр онцолж байлаа. Тиймээс ерөнхий сайдыг  хууль бус захирамжаа буцааж, хуулийн дагуу  явагдсан хурлын шийдвэрийг хүлээн авахыг шаардаж байгаа гэв.
 
 
Ж.Отгонмягмар
Эх сурвалж:www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
Хохь нь:
Сүхбаатарчууд их юм хийлээ, сайн аймаг болсон гээд байсан худал байжээ, ер нь нэгийг харж магтаад нөгөө сонгодог хүмүүс хамгийн муу хүмүүс
2016-07-27
Debild:
Songoson Bol boloo um bishuu gj yu erguuteed bgaan songoogui huniig n songoson gd bga bhoor asuudalaa shiiduuleh gj bgaam bishuu malaa!!!
2016-07-26
зочин:
чи ард түмний төлөөлөл бол МАН д саналаа өгөөгүй 52 хувийн манд өгөөгүй53 и хувь төлөөлөл биш юмуу
2016-07-26
Зочин:
сонгосон л бол болоо юм биш үү, түүнд чинь ёстой матарын нулмис унагаад байх хэрэггүй 4 жил иймэрхүү хэрүүл тэмцэл дунд бид залхасан байна шүү АН ийн гишүүд ээ, одоо мөр мөрөө хөө
2016-07-26
Зочин:
Бүх шатанд хуулийг дээдлэн хэрэгжүүлэх ёстой. Иймд сайтар шүүхдэх хэрэгтэй. Хууль зөрчиж байгааг өмөөрөөд байгаа нь шилэн Цогоо мэтийн албан тушаал горилогсод бизээ?
2016-07-26
Зочин:
Бух аймгийн дарга нарын томилгоо ийм байдалтай болно ,Ямарч ур дун гарахгуй
2016-07-26
Зочин:
Шалгаад ямарч ур дун гарахгуй
2016-07-26
зочин:
Ажлаа эхлээ ч үгүй байхад нь шалгаж цагдаад , ядаргаатай юм аа.Энэ бүхнээс залхаж байна . Ард түмэн ядаж сонголтынхоо үр дүнг харах боломж олгомоор юм аа
2016-07-26
Зочин:
Үнэн л бол шалгуулах нь зүйтэй
2016-07-26
иргэн:
одоо зүгээр л ажлыг нь хийлгээч. юм л бол шалгуулна, шоронд хийлгэнэ гэж ярьж бичихээ боливол яасийн. тэртэй тэргүй 1 жил болоход л яаж ажиллаж байгаа нь харагдах юм биш үү. иргэд бидэнд ч ядаргаатай байна.
2016-07-26
зочин:
чи ард түмний төлөөлөл бол МАН д саналаа өгөөгүй 52 хувийн манд өгөөгүй53 и хувь төлөөлөл биш юмуу
Зочин:
ядаргаатай юмаа ажлыг нь хийлгэхгүй хар хэл амаар утаад байх юм
2016-07-26
zochin:
ardiin nam. ugsen huibaldaj. idej. uuhaal. medej bgaa
2016-07-26
Зочин:
ядаргаатай юмаа ажлыг нь хийлгэхгүй хар хэл амаар утаад байх юм