Хилари сонгуульд өрсөлдөнө
2016-07-27

АНУ-ын Филадельфиа хотноо эрх баригч Ардчилсан намын их хурал явагдсан билээ. Их хурлаар намын гишүүд ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах байсан юм. Тэгвэл их хурлын хоёр дахь өдөр тус намыг тэргүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг албан ёсоор тодруулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. АНУ-ын тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон тус намаас нэр дэвшихээр болж, өчигдөр намын  үнэмлэхээ гардан авчээ.

 

Ардчилсан намын түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо. Хэрвээ Хилари ялалт байгуулвал тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм.

 

Хилари намаа тэргүүлэх нь тодорхой болсны дараа түүний нам доторх хүчтэй өрсөлдөгч Берни Сандерасын дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлэн, танхимд эмх замбараагүй байдал үүсгэжээ. Сандерас дэмжигчдээ хандан “Хилари заавал ялалт байгуулах болно. Би түүнд итгэж байна. Тиймээс та бүхэн ч гэсэн түүнд итгэ” гэж хэлсэн байна.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд Хиларитай өрсөлдөх тэрбумтан Дональд Трамп твиттер хуудастаа “Миний өрсөлдөгч” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин