Дильма олимпийн нээлтийг үзнэ
2016-07-27

Бразилийн Холбооны сенат өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч Дильма Руссеффийг 180 хоногийн хугацаанд албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан билээ. Тэрбээр улсын мөнгийг хувьдаа завшиж, хууль бус мөнгө сонгуулийн сурталчилгаандаа ашигласнаас гадна их хэмжээний авлига авсан нь тогтоосон юм. Энэ хугацаанд тус улсын дэд ерөнхийлөгч Мишель Темер улсаа удирдахаар болсон билээ.

 

Дильма өчигдөр “Би “Рио”-гийн олимпийн нээлтэд оролцох болно” гэсэн байна. Харин Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Темерийн хэвлэлийн төлөөлөгч “Дильма олимпийн нээлтэд оролцож болно. Гэхдээ тэрбээр Ерөнхийлөгч Темерийн хажууд зогсохгүй. Зөвхөн зочдын хэсэгт сууж, олимпийн нээлтийг үзэх боломжтой” гэсэн байна.

 

Олимпийн нээлтэд Дильмагийн ойрын хүрээлэн, дэмжигчид нь оролцохгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин