АТГ, Н.Энхбаяр хамтдаа
2016-07-28

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө огцом өндөр авсан эрх зүйн шинэчлэлийн хүрээнд иргэд баян ядуу ялгаваргүй өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах эрх зүйн орчин бараг төгс болсон гэж үздэг. Төлбөрийн чадваргүй иргэдэд төрөөс мөнгийг нь төлж өмгөөлөл үзүүлэх эрх зүйн орчин баталгаажсан. Гэтэл экс Ерөнхийлөгчид өмгөөлөгч олддоггүй. Энэ тохиолдолд асуудал мэдээж мөнгө төлбөрийн чадамждаа байгаа бус. Өмгөөлөх хэрэг нь улс төрийн буюу Н.Энхбаяр даргын хэлээд байгаагаар “захиалга”-тай хэрэг тул өмгөөлөгч нар цаашлах замд нь “халтай” гэж үзээд байгаа бололтой.

 

“Энэ үнэн үү” гэдэг асуулт тавихын өмнө том хэргүүд дээр өмгөөлөгч нар хэрхэн ажиллаж байсан талаар дурсамж сөхцгөөе. Дуулиант гэх буюу улс төрийн хүрээнийхэн нэр холбогдсон хэрэг халаасны хулгай шиг өдөр бүр гараад байдаггүй болохоор иргэдэд багцаа бий. Хэн гэдэг өмгөөлөгч ямар улстөрч, бизнесийн хүрээний томоохон хэргийг өмгөөлсөн билээ гээд тойм гаргаж чадна.

 

Ийм хэргүүд дотор Н.Энхбаяр дарга нь өөрөө том жишээ болно. Тэрбээр АТГ баривчлагдсан өдрөөсөө өлсгөлөн зарлан нийгмийг цочроож үзсээр шүүхийн танхимд суух хүртлээ цөөнгүй өмгөөлөгчтэй байсан талаар хэвлэлүүд бичдэг. Эдгээрийн дунд нэрт хуульч С.Нарангэрэл гол өмгөөлөгч нь байсан. Эцсийн дүндээ анхан шатны шүүх түүнийг буруутай гэж үзсэн. Н.Энхбаяр дарга өөрөө зөвшөөрдөггүй ч шүүхийн энэ шийдвэр нь хууль хэнд ч адил тэгш үйлчлэх талаасаа анхны гэж болох том цочоог эрх мэдэлтнүүдэд өгсөн үйл явдал байсан.

 

Ойрхоны жишээ бол нүүрсний хэргээр буруутгасан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэрэг дээр Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарын хоёр өмгөөлөгч ажилласан. Энэ хэргийг мөн л улс төржсөн ба намын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг асан ба Алтангадасынхныг ухраах зорилготой сэдрээсэн хэрэг гэж нэмэлт тайлбар зүүдэг байсан.

 

Энэ тойрогт учир мэдэх хүмүүс хоёр өмгөөлөгчийг хүнээ авахын төлөө хуулийн хүрээнд бүхнийг хийж үнэхээр сайн ажилласан гэж ярьдаг. Энд хамт хэрэгт татагдсан нягтлан бүсгүй шүүх дээр цагаадсан нь өмгөөлөгч нар нь сайн байлаа гэсэн үнэлгээг улам тодруулсан. Аудит хийдэг хөндлөнгийн нөхөд хүний хувь заяаны асуудалд хэрхэн хайнга хандаж, бусдыг хилс хэрэгт буруутгах дүгнэлт гаргаж болохыг өмгөөлөгч нар нь ил болгож чадсан гэсэн сүрхий магтаалтай үлдсэн. Хэргийн шүүх хурал шууд эфирээр олон нийтэд хүрсэн тул эдгээр магтаал нь олон нийтээс өмгөөлөгчдөд шууд тавигдсан үнэлгээ байв.

 

Энэ цаг үед бол МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татаад байгаа талаар АТГ мэдээлсэн. Сонгуулийн дүн харзнасгээд түр намжсан нэр нөлөө бүхий эрхмүүдийн хэргүүд ийнхүү сэдэрч байгаа нь энэ гээд тоохгүй ч хүмүүс байна. Харин АТГ Н.Энхбаяр нар хамтдаа хөтлөлцөөд өмгөөлөгчийн эрэлд гараад байгаа нь нийгэмд содон мэдээ юм.

 

Нийслэлийн гудамж талбайд “хуулийн туслалцаа, өмгөөлөл” үзүүлнэ гэсэн зар зөндөө байдаг. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч олдохгүй байгаа талаар хэвлэлийн хурлаар дуулгав. Үүний дараа АТГ санаачлага гарган МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөх талаар Монголын Хуульчдын холбоонд хүсэлт хүртэл гаргажээ.

 

Үнэхээр өмгөөлөгч нарт иймэрхүү “том” буюу улс төрийн гэсэн тодотголтой хэргүүд дээр ажиллахад дарамт шахалт ирдэг юм уу. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Надад тулгаж байгаа хэрэг нь улс төрийн зохиомол хэрэг учраас өмгөөлөгчид хамтран ажиллахаас айж, татгалзаж байна. Улс төрийн хэрэг учраас үйлчилгээ үзүүлж чадахгүй нь гэдгээ шууд хэлж, албан ёсоор татгалзсан...” гэж мэдэгдсэн нь асуулт босгоод байна. Түүний урьдын хэрэгт ажилласан өмгөөлөгч нарт “сургамж” болох сануулга дарамт гарч байсан уу. Ер нь өмгөөлөгч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлж толгой руу нь тоншоод байдаг ямар нэг хөндлөнгийн дарамт байна уу. Энэ асуултад Монголын Өмгөөлөгчдийн холбоо бодитой, судалгаа суурьтай хариултыг өгч чадах тул өмнүүр нь орж таамаг өрөөд илүүц биз. Харин өмгөөлөгч нар хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад таагүй нөлөө байж болох нэг жишээг бол энд дурьдаж болох байна. Байгаль хамгаалагч, биологч агсан Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг амиа хорлосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэгт өмгөөлөгч Ц.Баасандорж өөрийн хүсэлтээр өмгөөлөл үзүүлэн ажилласан боловч 3 сар орчмын дараа өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэхээ зогсоож байгаагаа өөрийн фэйсбүүкээр дамжуулан мэдэгдэж байсан. Яагаад ийм шийдвэр гаргах болсон талаарх тайлбарыг нь товч буулгая. 

 

“...Ажиллах хугацаандаа Хөвсгөл аймагт очиж ажиллаж, Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хөвсгөл аймгийн прокурорын газар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт удаа дараа хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтээ гаргаж, гэмт хэргийг шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн зүгээс хийж болох бүх л ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар өмгөөллийн мэргэжлийн туслалцаа үзүүлсний төлөө нэр бүхий сэтгүүлч, огт харьцаж байгаагүй зарим нэг хүмүүс гүтгэсэн, доромжилсон, илт үндэслэлгүй мэдээ мэдээлэл тарааж нэр хүндэд минь халдаж, доромжилж цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болохоо мэдэгдсэн.

 

...Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарсан гүтгэлэг, доромжлол, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор талийгаачийн аав Төмөрсүхтэй ярилцаж байгаад энэхүү хэрэг дээр ажиллахаас татгалзаж, энэ нь талийгаачийн хэргийг шалгах ажиллагаанд илүү хэрэгтэй гэж үзлээ. Цаашид энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх, нэр хүндийг нь гутаан доромжлох, гүтгэх үйл ажиллагаа явагдахгүй гэдэгт итгэж байна. Талийгаачийн аав Төмөрсүх, ар гэрийнхэн болон бусад бүх хүмүүсээс хүлцэл өчье” гэжээ.

 

Олон нийтэд хүндлэгдсэн, сайн өмгөөлөгч нэгэн дуулиант хэрэг дээр ажиллах боломжгүй болсноо ийм учирлалтай зогсоож байлаа. Харин одоо иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч олдохгүй байна гэлээ. Үүнд нь АТГ оролцож санаа тавин зохих байгууллагад хандан Н.Энхбаярт өмгөөлөгч олж өгөх /томилох/ хүсэлт гаргаад байна. Бид өмгөөлөгчдөө өмгөөлөх хэрэгтэй болсон уу.  Дүгнэх эрхийг та бүхэнд үлдээе.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Луйварчин тоймч пүрэвжавын баярхүү-д:
Чи хүмүүсийн хөлс хүчээ дуслуулж олсон мөнгийг луйвардаж авчихаад юун нийтлэл бичиж ард түмнийг сэнхрүүлэх вэ! Айн? Тоймч нийтлэлч п.баярхүүд хулхидуулсан хүмүүс зөндөө бна! Мөнгө өг чи!
2016-08-01
ИРГЭН:
ОДОО БОЛЬ.ЭНЭ АХЫГ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БОЛГООЧ. ЭСВЭЛ АН_н ДЭД ДАРГА БОЛООЧ. М.ЭНХБОЛД АХЫН АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР ОЧООД ҮЛДСЭН АМЬДРАЛАА ТАЙВАН ӨНГӨРӨӨ.ОДОО НЭГ ХУДАГТ ОЧВОЛ ЭНЭ АГАА ДИЙЛЭХГҮЙ.ЯДАХДАА ЦОЛМОН АНИАГ СОНГОСОНГҮЙ ЯАСАН ХАТУУ ОРЧЛОН ВЭ? ХОРВОО ЧИ ЭБИ АХЫН ЗОВЛОНД ЦАДАХГҮЙ БАЙНА УУ?
2016-07-29
Зочин:
Ene met barimtuudiig sonirhoj baihad hulgaich, ctagdaa, yanhan gedeg togloom sanaand orchloo oilgoj zuhoh yumgui l bainshdee manai turd boguud shuuh huuli hiyanaltiin baiguullaguudiig damnaj alilladag neg muu heseg nohod l ctaana n bainshdee ctaana n dan hujaa nar baigaad baina! Surug tagnuuliig jinhen utgaar n baiguulj baij ene met idee beeriig cteverlene gej bodoj baina daa noedoo! Bolohgui bol eh survalj buhii ganct neg nohdiig buudchihsandaa ch buruudah yum alga er n tur tumneer mini togolson tongochson asuudal ih garj nuun daragdaj baigaa shuu
2016-07-29
zzz:
Mongoliin omgoologchid yamarch chadvargui, daramt uzyylj baival ard tymend delgeh, temzeh., ilchleh estoi,,,orgoson tangaragtaa ynench bus chadvargui hymyys yaj omgoologch boldog bainaa,,,ajil hiij chadahgui um bol diplomaa huraalgah heregtei shdee,,,,Tom hergiig omgoolj chadahgui aigaad, jijig ard tymniig bolohoor deerelhej omgoolj chadsan chadaagui daramtalj mongo avaad l baij baidag um baina daa...
2016-07-28
Зочин:
Олон жил болж Байна ершеегдсен ч юм шиг ершеегдеегуй ч юм шиг уг нь хийсэн гээд байгаа хэргууд нь офшортон Болсон нехдууд нууцаар баялгийн гэрээ хийдэг том уйлдвэруудээ гувчуулдаг хумуусийн дэргэд ялихгуй л зуйл шиг байх юм естой ганцхан Энхбаяртай ажиллаад ч байх шиг
2016-07-28
иргэн:
хоёуланд нь байгаа байх аа тиймээс л өмгөөлөгч нар энэ жонхуу шиг юманд хутгалдахыг хүсэхгүй байгаа энхбаярыг өмгөөлвөл элбэгээд чадуулна, энхбаярыг хохироовол энхбаяртаа чадуулна. хоорондын асар их нууцууд байгаа болохоор хэн дуртай нь орохгүй л болов уу.
2016-07-28
иргэн:
хоёуланд нь байгаа байх аа тиймээс л өмгөөлөгч нар энэ жонхуу шиг юманд хутгалдахыг хүсэхгүй байгаа энхбаярыг өмгөөлвөл элбэгээд чадуулна, энхбаярыг хохироовол энхбаяртаа чадуулна. хоорондын асар их нууцууд байгаа болохоор хэн дуртай нь орохгүй л болов уу.
2016-07-28
Зочин:
Эби буюу элбэгдорж жинхэн гэмт хэрэгтэн ардчилал ыг бузартуулагч хуний эрх чолоонд хуч хэрэглэж зохиомол хэрэгт хийж байгаан шударга биш Байна оороо жинхэн шоронд орох естой алуурчин !!!!! Шуу дээ
2016-07-28
Зочин:
100 хувь Н Энхбаярын талд бид
2016-07-28
Монгол иргэн:
Н ЭНХБАЯР д ямар нэг муу юм болох юм бол ШУУД элбэгдорж л шоронд орох естой энэ хун л узэн ядаж алах шахдаг нь унэн хууль шуух АТГ хуртэл гар хол болгож явдаг нь унэн учир шууд Шоронд элбэгдорж орох естой ард тумэн бид ГЭРЧЛЭНЭ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-07-28
Иргэн Байна монгол торийн гутамшиг!:
Элбэгдорж дарангуйлагч хар мангас хор найруулж хонзон бодож явдаг муухай санаатай хун уурд еронхийлогч хийхгуй шуу !!!! Дээ чамайг ална шуу!!!!!!!!!!!!!!!
2016-07-28
Цээгий:
Н Энхбаярыг дэндуу их хэлмэгдуулж Байна юм ерон шударга л байх естой торд АТГ шалгуулах байтугай шоронд орох естой хун торийн хамгаалалтанд явж Байна Энэ шударга ес мон уу ? Элбэгдорж торийн эрх мэдлийг ашиглан АТГ шуух бух юм ыг оорийн баруун гар болгож байгаан торийн тэргуун хуний шинж биш Байна зовхон ос хонзон атаа чотоо иймэл бодолтой хун Е хун эв нэгдэл толоо байх учиртай !!!!!!!!!!!!!!!
2016-07-28
Цээгий:
Н Энхбаярыг дэндуу их хэлмэгдуулж Байна юм ерон шударга л байх естой торд АТГ шалгуулах байтугай шоронд орох естой хун торийн хамгаалалтанд явж Байна Энэ шударга ес мон уу ? Элбэгдорж торийн эрх мэдлийг ашиглан АТГ шуух бух юм ыг оорийн баруун гар болгож байгаан торийн тэргуун хуний шинж биш Байна зовхон ос хонзон атаа чотоо иймэл бодолтой хун Е хун эв нэгдэл толоо байх учиртай !!!!!!!!!!!!!!!
2016-07-28
зочин:
Эва захиаалагч Эва хар мангас
2016-07-28
Зочин:
enhbayar tsolmon 2 demii balai yum dongosood ali ch vgvi bolloodoo huurhii
2016-07-28
Зочин:
Enh-bayar.ard.tumniig.nohoi.shig.uzdeg.TSolmongiin.yarai.elchilen.
2016-07-28
qwerty:
Улс төрийн дарамт биш. Энэ бол маш энгийн. Энхбаяр бол маш хүн чанаргүй, цагийн аясаар хүнийг ашиглаад нэг мөсөн хаядаг, хэлсэн амандаа ер хүрдэггүй, өөригөө бусдаас дээгүүр тавьж амьдраад сурцан, ард олны санааг зүгээр л Энхбаяр гэдэг нэг нөхрийн ээлжит жүжгээр хаашинч эргүүлж болно гэдэг үзэл бодолтой. Маш олон сайн өмгөөлөгч авч ажилуулж байсан. Тэд бүгд энэ байдлыг мэдрээд эхлүүт зайгаа авдаг.
2016-07-28
мн:
үүний цаана элбэгдоржоос ч том эрх мэдэл бүхий улс төр, бизнесийн бүлэглэл байгаа. толгойлогч нь гаднаас удирддаг.Тэд замдаа хөндөлссөн, монголыг цөлмөх үйл ажиллагаанд нь саад болсон бүхнийг монголын хуулийг барьж ямар ч аргаар хамаагүй хилс хэрэг үүсгүүлж шоронд хатаах, эсвэл амийг нь хөнөөдөг.
2016-07-28
Зочин:
Одоо энэ асуудал тийм чухал биш шүүдээ.Ямар наадхийн яаснаас хамаараад Монголын эдийн үасаг сайжрахгүй байлгүй дээ
2016-07-28
Bataa:
Ц. Элбэгдорж хуулийг шүүгчдээр нь дормжлуулж хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж байна. Учир нь энэ гэмт хэрэгтэн маш их айдастай байгаа
2016-07-28
mongol:
ene elbegdorj ooroo buuhgui ym shig hogiin novsh baigaa ym.
2016-07-28
Зочин:
he he orovdoltoi ch amitad bol doo omgoologch nertei nusnuud
2016-07-28
Kkk:
Fucking hatred president Elbegdorj!!!!
2016-07-28