Жуулчдын автобус осолджээ
2016-07-28

Малайзын нийслэл Куала Лампур хотын “KM17.2 Jalan Genting Highlands” хурдны замд өчигдөр 7.19 цагт жуулчдын автобус осолдсон талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Уг автобусанд 26 хүн зорчиж явжээ. Ослын улмаас автобусны жолооч амиа алдаж, 15 хүн гэмтсэн гэнэ. Бусад жуулчдыг Куала Лампур дахь зочид буудал руу нь хүргэсэн байна.

 

Автобусанд БНХАУ-ын иргэд зорчиж явсан бөгөөд албаны хүн “Ослоор нэг ч жуулчны амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэж ярьжээ.

 

Мэдээллийн “Bernama” агентлаг “Ослоор 66 настай жолооч амиа алдсан” гэж мэдээлсэн байна. Тайванийн Тайпей хотноо энэ сарын 19-ний өдөр жуулчдын автобус осолдож, 26 хүн амиа алдсан билээ. Амиа алдагсдын 24 нь БНХАУ-ын иргэн байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ малайз яасан сонин орон бэ онгоц нь осолдоод автобус нь осолдоод л байнга тээвэрийн хэрэгсэл нь осолдож байх юм
2016-07-28