Хонконгийг хар салхи чиглэж байна
2016-08-01

Филиппинийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан “Нида” гэх хар салхи Хонконгийг чиглэж байгаа талаар АНУ-ын Цаг уурын хүрээлэнгийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг хар салхи 150 км/цагийн хурдтай Хонконг руу дөхөж байгаа гэнэ. Хонконгийн эрх баригчид хар салхи дайрах бүс нутгуудад амьдарч буй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, эрэг хавьцаа далан босгож эхэлжээ.

 

Хонконгийн төвийн хэсэгт хар салхины өмнө их хэмжээний аадар бороо орсны улмаас өчигдөр л  гэхэд 25 нислэг цуцлагдсан байна.

 

Мөн өнөөдрөөс эхлэн бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Muu hunii zaya zavagt gej...manai uls iim baigaliin gai gamshigt urtuhuurgui bairshiltai ni saihan yumdaa...
2016-08-02