Монгол-Катарын хамтарсан сургууль эхэллээ
2016-08-01

 

Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий Шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт эхэллээ. Хагас сар үргэлжлэх энэхүү хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуульд хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн алба хаагчид үндсэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа бол Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид оролцож байна.

 

Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжсөөр байгаагийн тодорхой нэг жишээ бол Монгол Улс, Катар Улсын Зэвсэгт хүчний харилцан тохиролцсон гэрээний дагуу 2008, 2009, 2013, 2014, 2015 онуудад “Шийдэмгий Шийдвэр” хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулж явуулсан туршлагадаа тулгуурлан энэ удаагийн энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулж байна. 2015 онд манай улсад болсон хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа тэргүүтэй төлөөлөгчид айлчлан ирж оролцож байсан юм. Хоёр орны хамтарсан сургуулийн нээлтэд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцов.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАНАЙ УЛС ИСЛАМЫН УЛС БҮЛЭГЛЭЛИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ЮМ УУ? НЭГ МӨСӨН ИУ БҮЛЭГЛЭЛД ЦЭРЭГ ХАНДИВЛАЧИХААЧ.
2016-08-02
зочин:
катар исламын улсыг санхүүжүүлдэг. буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ. садар эм шиг
2016-08-02
Irgen:
Manai tserguud nanhanch gesen yamarch ondor katar g muhar tongorchihtoigoo bailgui dee
2016-08-02
Zochin:
Qatariin tserguud yasan goy ondor tom ymbee, manaihan hajuud ni huuhduud ymuu haashain
2016-08-02
жаажигнах:
цэрэг хувцас өмссөн шонхор барьдаг,тэжээдэг, наймаалдаг гарууд байна даа энэ катарууд нь . .Туркт сая цэргийн эргэлт хийхийг завдагсдын ард Катар,Саудын лалууд байсан гэсэн. Исламын улсыг тойруугаар тэтгэж АНУ, НАТО, оросын живүүг хүргэж ирсэн катарын эрх баригчдыг дагаж их навсгнавал 2 танктай МУ их хохирно доо .Шонхор дамлаж рамандаа жажигавал Манайхан зохистой
2016-08-01
чччч:
Катарыг дагаж Сири рүү дайрч тэнэгтэв.
2016-08-01
Зочин:
Pooh. udahgui Katariin elching manaid neelgeh heregtei
2016-08-01