АНУ 100 гаруй хэт даврагчийг устгажээ
2016-08-02

НҮБ болон Ливийн Засгийн газрын хүсэлтээр АНУ-ын Ливид хяналтаа тогтоохыг санаархаад буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хэд хэдэн хуаранд агаараас цохилт өгсөн талаар Пентагоны хэвлэлийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг дамжууллаа.

 

“Уг цэргийн ажиллагааны үеэр хэт даврагчид их хэмжээний хохирол амссан” талаар Ливийн Тагнуулын байгууллага мэдээлжээ.

 

Пентагон “АНУ-д Ливийн зарим хэсгийг хяналтадаа авсан хэт даврагчдад агаараас 10 дээш удаа цохилт өгсөн. Тагнуулын мэдээллээс үзэхэд өчигдрийн цэргийн ажиллагааны үеэр ойролцоогоор 100 орчим хэт даврагч амиа алдсан” гэж мэдээлжээ.

 

Ливийн “PM Fayez Sarraj” суваг дээрх цэргийн ажиллагааг шууд дамжуулан үзүүлэхээс гадна, хуарангаа орхин гарч буй хэт даврагчдыг дүрс бичлэгийг интернэтэд байршуулсан байна.

 

Хэт даврагчид 2014 оны хоёрдугаар сараас Ливид хяналтаа тогтоохоор санаархсан билээ. Тус бүлэглэл Ливийн газар нутагт олон зуун удаа халдлага зохион байгуулсаны улмаас 500 гаруй хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин