Лондонд халдлага гарч, нэг хүн амиа алджээ
2016-08-04

Их Британийн нийслэл Лондон хотын Рассел талбайд хутгатай этгээд халдлага үйлдсэний улмаас нэг эмэгтэй амиа алдаж, зургаан хүн гэсмтсэн алаар “ВВС” агентлаг шуурхай мэдээллээ.

 

Халдлага орон нутгийн цагаар 22.33 цагт гарсан байна. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ.

 

Талбайг цагдаагийнхан хамгаалалтадаа авсан бөгөөд зөвхөн түргэн тусламжийг нэвтрүүлж байгаа гэнэ.

 

“Одоогоор уг хэрэг терроризмтой холбоотой эсэхийг цагдаагийнхан мөрдөж байна” хэмээн Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Delgertsetsgee yun niisleliin tsagdaagiin gazar be
2016-08-04