“Биеийн тамир, спортын хөгжлийн чиг хандлага” сэдэвт зөвлөгөөн болно
2012-01-09

МУ-ын ерөнхий сайд С.Батболдын ивээл дор “Биеийн тамир, спортын хөгжлийн чиг хандлага сэдэвт” Үндэсний зөвлөгөөнийг ирэх сарын эхээр зохион байгуулах гэж байна. Үндэсний зөвлөгөөнийг 2012 оны хоёрдугаар сарын 9-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Зөвлөгөөнд бүх аймаг, дүүргийн төлөөлөл оролцохоос гадна Биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг спортын холбоод, клубийнхан ч дуу хоолойгоо өргөх юм байна. Энэ зөвлөгөөнд нийт 450 гаруй төлөөлөгч чуулахнээ. Энэ зөвлөгөөнийг Зохион байгуулах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт Биеийн тамир, спортын газарт болж, Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр оролцон санал бодлоо солилцлоо гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ. Зөвлөгөөн Төрийн ордонд болох аж. А.Алт
Shuud.mn
Сонин хачин