Аавыгаа баярлуулаарай
2016-08-08

 

Өнөөдөр олон улсын аавуудын баярын өдөр тохиож байна. Монголын эрэгтэйчүүдийн холбооны санаачлагаар манай улс жил бүрийн наймдугаар сарын 8-ны энэ өдрийг аавуудын баярын өдөр болгон тэмдэглэсээр 11 жил болж байгаа билээ.

 

Өдгөө аавуудын баярыг дэлхийн 17 улс тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь нь болж байжээ. Англи, Франц, Бельги зэрэг улс жил бүрийн тавдугаар сарын 19-нд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг байна. Харин наймдугаар сарын 8-нд тэмдэглэн өнгөрүүлдэг 17 улс байдаг бөгөөд 18 дахь нь Монгол улс ажээ.

 

Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг тэмдэглэх болсон гэдэг. Улмаар 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан байдаг.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин