Путин, Эрдоган нар уулзав
2016-08-10

 

ОХУ-ын Санкт-Петербург хотноо өчигдөр тус улсын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг хүлээн авч уулзсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Удирдагчид жил орчмын дараа анх удаагаа уулзаж буй юм. Тэд худалдааны асуудлаар голлон ярилцаж, хамтран ажиллах хэд хэдэн гэрээг үзэглэжээ.

 

Оросын байлдааны “СУ 24” онгоцны хэргээс үүдэж Путин, Туркийн эсрэг худалдаа, аялал жуучлалын салбарт хориг тавьсан юм. Ерөнхийлөгч Эрдоган саяхан нисгэгчийн гэр бүлээс уучлалт гуйснаас хоёр улсын дунд үүсээд байсан сөрөг  харилцаа эцэслэсэн билээ.

 

Турк мөн амиа алдсан нисгэгчийн гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн юм. Уг үйл явдлын дараа Ерөнхийлөгч Путин, Туркийн тэргүүнийг эх орондоо айлчлахыг хүссэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин