Засаг даргатай уулзах хүсэлтэй иргэдийн анхааралд
2016-08-10

 

Та нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай биечлэн уулзах хүсэлтэй байгаа бол нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбарууд дээр өөрийн биеэр, эсхүл 1800-1200 тусгай дугаарын утсаар болон www.ub1200.mn цахим хуудсаар тус тус хандаж уулзах хүсэлтээ гаргах боломжтой.


 
Уулзах хүсэлтэд тулгараад буй хүндрэл, бэрхшээлтэй байгаа болон шийдвэрлүүлэх асуудлаа  дэлгэрэнгүй бичиж  өгөх нь зүйтэй.



Таны гаргасан  хүсэлтийг цахим системд бүртгэж, бүртгэгдсэн дарааллын дагуу холбогдох бэлтгэл ажил бүрэн хангагдсаны дараа уулзалт зохион байгуулагдана гэдгийг анхаараарай.



Уулзалтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт 10:00 цагаас зохион байгуулах бөгөөд таны уулзалтын товыг уулзалт болохоос 24 цагийн өмнө мэдэгдэх болно гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-10