“Рио 2016”: Сэтгүүлчдийн автобус руу гал нээжээ
2016-08-10

 

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо болж буй XXXI удаагийн олимпийн наадмыг сурвалжлахаар ирсэн олон орны сурвалжлагчдыг тээвэрлэн явж байсан автобус руу нэг этгээд гал нээсэн талаар “www.thesun.co.uk” мэдээллээ.

 

Уг хэрэг спортын цогцолборууд байрлах Деодоро дүүргийн ойролцоо болсон гэнэ. Гэмт этгээд автобусны цонх руу буудах үед жолооч сэтгүүлчдийг доошоо хэвтэхийг сануулсан байна. Нэг сэтгүүлч “Үнэхээр аймар байсан. Гэмт этгээдүүд автобус  руу орж ирэх вийдээ хэмээн айсан” гэж ярьжээ.Цагдаагийнхан уг хэргийг терроризмтой холбоотой эсэхийг шалгаж эхэлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Aimshigtai umaa,iiml uls shu dee
2016-08-11