Боксчид өрсөлдөгчөө ялав
2016-08-11

 

“Рио 2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд Монголын боксчин Э.Цэндбаатар өрсөлдөж байна. Тэрбээр  эхний тулаанд Кенийн тамирчныг 3:0 оноогоор буулган авч дараагийн шатанд шалгаран үлдлээ.

 

Ийнхүү тэрбээр шигшээ 16-д шалгарав. Түүний дараагийн учраа Беларусын тамирчин Дмитри Асанау бөгөөд Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 15-ны 00:00 цагаас тулалдах юм.

 

Мөн энэ төрлийн эрэгтэйчүүдийн 64 кг-ийн жингийн эхний тулаанд манай улсын тамирчин Б.Чинзориг, Катарын тамирчинтай учраа таарсан. Б.Чинзориг эхний тойрогтоо 3:0-ийн харьцаагаар ялалт байгууллаа.

 

Түүний дараагийн тулаан Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 15-ны өдрийн 00:45 цагаас болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин